Ц.БААСАНДОРЖ: АТГ-ЫН АХЛАХ КОМИССАРУУД ТАЛИЙГААЧИЙГ ДАРАМТАЛСАН ЗҮЙЛ БАЙГАА


ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ "2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр талийгаач Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг дээр АТГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан тушаалаа урвуулан ашиглаж, хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар талийгаачийг цагдан хорьж, амь насыг нь хохироосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3-т "хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж, зөвшөөрөл авна" гэж заасан байдаг. Гэтэл талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хэрнээ шүүхэд 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй. Улмаар үргэлжлүүлэн 40 гаруй цаг хорьсон. Шүүхийн захирамжаар хүнийг 48 цаг хүртэл саатуулдаг. Тэгэхээр талийгаачийг 48 цагийн дараа суллах ёстой байсан. АТГ-аас талийгаачийг яллагдагчаар татаад цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэхэд ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй байдаг. Шүүх зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд хувийн баталгаа гаргуулж, суллах ёстой. Гэтэл хууль бусаар үргэлжлүүлэн цагдан хорьсон 20 орчим цагийн дараа талийгаач амь насаа алдсан байдаг. Тиймээс АТГ хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьсон.

Авлигатай тэмцэх газар талийгаачийг хоёрдугаар сарын 22-нд бүтэн өдөржингөө ганцааранг нь эрүүдэн суулгасан байгаа юм. Ингэхдээ тус газрын ахлах комиссарууд өрөөнд нь орж, хүүтэй нь холбогдуулан дарамталсан зүйл байгаа. Тухайн үед талийгаач хэнтэй уулзсан, ямар дарамтад байсан талаарх мэдээллийг олгоогүй байна. Монгол Улсын төрийн байгууллага нийлж байгаад талийгаачийн амь насыг хохироосон. АТГ-ын удирдлагууд уучлалт гуйж, холбогдох хүмүүс нь ажлаасаа чөлөөлөгдөхөөс гадна эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах ёстой. Өнөөдөр АТГ-ыг шалгадаг байгууллага алга. Тийм учраас цагдаагийн байгууллага, АТГ хэргийг шалгана гэхэд эргэлзэж байгаа. Хэргийг өөр харьяалалд шилжүүлэх тухай яригдаж байна. АТГ-аас хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад талийгаачийг авлига өгсөн нөхцөл байдал тогтоогдсон учраас хэрэг үүсгэсэн гэсэн мэдээллийг нийгэмд тараасан. Гэтэл Үндсэн хуульд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутайд тооцохыг хориглодог. Ер нь АТГ-аас гаргасан мэдээлэлд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл АТГ маш олон ажиллагааг хууль бусаар явуулдаг. Маш олон хүнийг тагнаж, чагнадаг. Сүрдүүлж, шантаачилдаг байгууллага болж хувирсан. Тийм учраас энэ байгууллагаас гаргаж байгаа мэдээлэл эргэлзээтэй " гэж ярилаа.

itoim.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24