УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ

Өнөрцэцэг
2019/04/27

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг харуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Тус ажлын хүрээнд одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ авто зам болгохтой нийцүүлэн өргөтгөх ажлыг 2019 оны тавдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 01-А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан байна. Хурлаар тус ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллах, замын зурваст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, барилга объектуудыг Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, түгээмэл тархацтай орд газрыг ашиглах, орон нутаг, хот хоорондын ачаа болон хүн тээврийн үйлчилгээг зохицуулах зэрэг асуудлыг хөндөж үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцжээ. Тус ажлын хэсэг авто замын зурвас газар орсон барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох газруудад нь бичиг явуулж ажлыг эрчимжүүлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 16 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 2026/07/06
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05