2019 ОНД 5.6 МЯНГАН ГА ГАЗРЫГ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМЧЛҮҮЛНЭ


Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус газраас маргааш Геодизи зураг зүйн салбарын удирдах ажилтны II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж, газар эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгааг тодотгов.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, "Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэнийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулахгүйгээр ХУР системээр холбогдон цахимаар мэдээллээ солилцдог болсон. Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна. Иргэд ДАН системээр нэвтэрч өөртэйгөө холбоотой газрын өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч буйг ч мэдээллийг авах боломжтой" хэмээлээ.

Мөн 2018 онд улсын хэмжээнд нийт 1.091.873 иргэн, аж ахуй нэгж байгууллага 6.9 сая га газрыг эзэмшжээ. Энэ нь өмнөх оныхоос нийт 55.756 –аар өссөн үзүүлэлт аж. Энэ онд нийт өмчлүүлэх газрын 99.5 хувь нь Монгол Улсын иргэдэд үнэгүй өмчлүүлэх, 0.50 хувь нь аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газар байна.

Энэ талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, "Нийслэлийн газар зохион байгуулах хэлтсээс тухайн жил хийгдэх ажил, иргэдэд газар өмчлүүлэх байршлыг тодорхойлдог. Энэ жилийн хувьд өмнө нь газар өмчлөл 89 хувьтай боловч шинээр газар эзэмшүүлэх асуудал маш багаар тусгагдсан. Учир нь дэд бүтэц хөгжөөгүй, тог цахилгаангүй, зам, суурин газарт биш учраас бид шууд төлөвлөх боломжгүй. Өмнө нь цахимаар өмчилсөн газарт нэг ч иргэн амьдраагүй байгаа нь үүнтэй холбоотой. Хүний амьдрах орчны шаардлага, зайлшгүй хэрэгцээг хангахгүй байна гэсэн үг. Одоогоор эзэмшил газартаа амьдарч буй иргэд 11 хувийг л эзэлж байна" гэлээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 19.4 хувь нь газраа өмчилж авсан байна. Харин 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.

эх сурвалж: Zaluu.com


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 33 минутын өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 50 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 3 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 3 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 2026/07/06
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05