ГАЛ СӨНӨӨГЧИД ОЛНООРОО АЛБАА ОРХИСНЫГ ДУУЛСАН УУ, Ө.ЭНХТҮВШИН САЙДАА!

Өнөрцэцэг
2019/06/22

Албаны бүдүүлэг дарамт их, мэргэжлийн удирдлага нь алдагдсанаас болж Онцгой байдлын албаны гал сөнөөгч залуус олноороо албаа орхиж эхэлжээ. Саяхан …. дугаар ангиас 10-аад гал сөнөөгч, өөр нэг ангиас 5 гал сөнөөгч ажлаасаа зэрэг зэрэг гарсан байна. Ийнхүү бараг бүрэлдэхүүнээрээ шахам ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдол Онцгой байдлын албаны түүхэнд байгаагүй бөгөөд энэ байдлын талаар саяхан хуралдсан шуурхай хуралдаанаараа онцгойлон авч хэлэлцсэн ч шийдэл олж хараагүй гэнэ.

Төрийн алба төрлийн алба болж, түүнийг нь засч залруулах нөхцөл бололцоо ч үгүй болсон энэ цагт улсын хамгийн чухал газрын нэг Онцгой байдлын алба ч ах дүү, амраг садны үүр уурхай болчихсон байгаа гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн гэхэд эхнэрийнхээ төрсөн дүүг саяхан дэд дарга болгоод аваад ирсэн. Түүнээс нь улбаалан хөөвөл ах дүү хамаатны сүлжээ нь хэтийдэж, энэ албан дахь цусан төрлийн хэлхээ ургийн мод шиг болсон гэдгийг ажлаа өгсөн алба хаагчид хэлж байна. Түүнчлэн албан тушаалаа арилждаг. Хэлтсийн даргын суудал 20-30 саяын үнэтэй гэх яриа хэдийнээс бий болсон гэнэ. Тэрбайтугай тэтгэврийн нас ойртсон хүнээ ажлаас шууд шахаж, орны нь хүнийг хэдийнэ зэхчихсэн байдаг нь хэвийн үзэгдэл болсон гэлцэнэ.

Ах дүү, амраг садны эл хэлхээний хажуугаар цагдаагийн байгууллагаас шилжсэн, тэтгэвэр тогтоолгосон нөхөд Онцгой байдал, АТГ, прокурор, шүүх гэх мэт улсын онцгой салбаруудад шигж, самарч буйн жишээг Онцгой байдлын газраас хангалттай олж болно гэдгийг ч хэлж байна. Танил тал, ах дүүсээр ирсэн учраас удирдлагын чадвар, мэдлэг, чиглүүлэлт алдагдаж, оронд нь дуудлага, яаралтай арга хэмжээгүй үед сул байгаа ажилтан, алба хаагчдаа эр эмгүй гадна цементэн талбайд хэд хичнээн цагаар ч хамаагүй зогсоож, босч суу гэх командын дор гөлөг сургаж буй мэт авирладаг юм байх. Ийм жагсаал, бэлтгэлд оролцох боломжгүй, жирэмсэн гэсэн эмэгтэй ажилтнаа "жирэмснээ нотол" хэмээн увайгүйтдэг дарга нар ч бий гэнэ. Ийм эрээ цээргүй дэглэлт, тийм дарамтат жагсаал, бэлтгэлээсээ гэнэтийн дуудлага, аврах ажиллагаанд шууд гардаг гэдгийг гал сөнөөгчид хэлж байгаа юм. Гал сөнөөгч болно гэж ихэвчлэн 17-18 насны хүүхэд залуучууд орж ирдэг бөгөөд эрмэг, зоримог шижигнэсэн сайхан хүүхдүүдийн гэнэн, томоогүй залуу насыг нь зүгээр л ашигладаг гэдгийг мөн харамсан ярьж байна. Өөрөөр хэлбэл, 20 хол гарчихсан, албандаа ахимагт орох хүмүүс нь гал руу шууд ордоггүй, мөнөөх хүүхэд залуусаа тэргүүнд явуулах зэргээр мэргэжлийн удирдлага даанч гэмээр алдагдсан байдаг юм байх. Тэгэхийн ч тулд бага наснаас нь гал сөнөөгчдийг ажилд авдаг болоод хэвшсэн гэнэ. Аав ээждээ нялх, цэл залуухан хөөрхөн залуус орж ирээд нуруугаа авахуулсан морь шиг болоод энэ байгууллагаас гарч байна гэдгийг ч нэрээ нууцлахыг хүссэн алба хаагчид хэлж байна, Ө.Энхтүвшин сайдаа!!! Гал сөнөөгч залуус чинь хувийн компани шиг болсон албанаас зугтаж олноороо ажлаа өгсөнийг та дуулсан уу?

Улсын хамгийн чухал салбар болсон Онцгой байдлын албаны залгамж халаа тань ийнхүү устаж, дахиад хичнээн тооны алба хаагч ажлаа хаяхаар жиг жуг гэлцэж байгааг мэдсэн үү… Онцгой чухал албыг алба шиг алба болгож, тэнд үүрлэсэн ах дүү, төрөл садны хэлхээсийг түрүүлж тасдах цаг болжээ, сайдаа!!!

ЭХ СУРВАЛЖ NIIGMIINTOLI.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 3 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 2025/07/04
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 2025/07/04
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 2025/07/04
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03