Д.СУМЪЯАБАЗАР САЙДАА РИО ТИНТОГИЙН ЗАРДАЛ НЭМЭХ САНАЛЫГ ЗГ ХҮЛЭЭЖ АВАХ УУ?


Сүүлийн үед Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал, Рио тинто компанийн зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын зардал геологийн нөхцөл байдлаас шалтгаалаад өссөн зэрэг асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.

Рио тинтогийн зардал өссөн асуудал Засгийн газарт албан ёсоор ирсэн үү?

Албан ёсоор МУ-ын Засгийн газарт ийм мэдээлэл ирүүлээгүй байна. Бид гадны хэвлэлүүдээс мэдээлэл авлаа. Рио тинтогийн зүгээс "Оюутолгойн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрлээ, тооцоолоогүй чулуулаг, хатуулаг, хагарлын судал дайрсан" гэсэн тайлбарыг хүргэсэн. Энэ мэдээлэл гарснаар хувьцааны ханш гурван доллараас 0.6 цент хүртэл буурсан.

2019 оны нэгдүгээр сард компанийн нийт үнэлгээ 2.3 тэрбум доллар байсан. Өнөөдөр нэг тэрбум 290 сая доллар болоод байна. Тэгэхээр үнэлгээ нэг дахин унасан гэсэн үг. Үүнд дотоод улс төр, гадаад нөхцөл байдал, мэргэжлийн ажилчдын тооцоолоогүй нөхцөл байдал зэрэг асуудлууд нөлөөлж байна.

Энэ нь зөвхөн Оюутолгойд тохиолдож байгаа асуудал биш. Индонез, Чилийн уурхайнуудад ч ийм зүйл тохиолдож байгаа юм байна лээ. Тиймээс шийдэл гаргах ёстой. Оюутолгой дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яригдаж байна. Арилжааны 10 гаруй банк, санхүүгийн нэгдэлүүд санхүүжилтээ хийчихсэн.

Бидний зүгээс ч бас ундууцах биш. Дэлхийн банкууд ч тэр 66 хувиа 100 хувь гээд, 100 хувиа олон улсын бирж дээр гаргасан шүү дээ. Олон улсын биржид 49 хувийн хувьцаа эзэмшигчид нэлээд бухимдангуй байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр Оюутолгойд тохиолдож байгаа асуудал бол манай улсын нэр хүндэй холбоотой асуудал. Ар араасаа үр дагаврууд гарах учраас Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, нухацтай хандах ёстой гэж үзэж байна.

Хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоо хэлж байна. Оюутолгойг зогсоох ёстой гэх мэтээр. Хувь нийлүүлэгчдийн төслийн санхүүжилт гэж байгаа. Энд олон улсын түвшинд долоон хувьтай байсан бол одоо өсчихсөн байгаа. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн зээлийн санхүүжилтийн хүүг бид буулгах ёстой.

Хоёрдугаарт, татварын асуудлыг ярих ёстой. Татвар дээр 150 сая долларын асуудал гарчихсан байгаа.

Гуравдугаарт, Эрчим хүчний төслийн асуудал яригдаж байна.

Дөрөвдүгээрт, Өмнөд монголын бүс нутгийн хөгжийн асуудал яригдаж байна. Засгийн газрын 2017 оны 10-р сард нухацтай ярилцсан. УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Шаардлагатай арга хэмжээг авах, цуцлах ёстой гэж гишүүд үзэж байна.

Оюутолгойг зогсоох нь хэр ашигтай вэ. Улс нийтээрээ олон улсын валютын санд орчихсон байгаа. Олон улсын арилжааны 15 банк санхүүжилт өгчихсөн, тэд зүгээр суухгүй.

Хүндрэлтэй байдалд орох вий гэсэн болгоомжлол байна.

"Дубайн гэрээг УИХ-аар оруулаагүй гээд гишүүд бухимдаж байна. Шууд Засгийн газар шийдсэн нь алдаа" гээд шүүмж байна. Тиймээс хар цагааны дэнсэн дээр тавьж, гадны байгууллагуудтай учир зүйгээ зөв ололцож байж гарц олохгүй бол болохгүй.

Тэнд албан болон албан бусаар 45 мянган ажлын байр байгаа, үйл ажиллагаа явуулсан цагаасаа 2.3 тэрбум төгрөгийн татвар авчихсан гэх мэт асуудлууд бол байгаа. Менежментийн гэрээг аргэж хийх хэрэгэй. Найман жилийн хугацаагаар менежментийн гэрээг байгуулчихсан. Энэ бүхнийг харьцуулж байж асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Нэг далаалтайр, нэг шийдвэрээр энэ асуудлыг шийдэхэд төвөгтэй байна гэж үзэж байна.

Зардал нэмэгдэхийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх үү?

Хуралдаад л шийдэх байх. Оюутолгойгоор хязгаарлагдахгүй, цаашдаа олон улсад үйл ажиллагаагаа явуулах л байх. Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлдэж байна. Газрын тосны үйлдвэр дээр Энэтхэг улсаас 1 тэрбум долларын санхүүжилт авчихсан, том бүтээн байгуулалт, уул уурхайн салбар,аж үйлдвэрийн салбарууд явж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтууд явах ямар ч боломжгүй байна. Тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн салбар, сургууль цэцэрлэгийн асуудал маш их байна. Улсын төсвийн хөрөнгөөр хүнд аж үйлдвэрийг босгож ирэх боломж байхгүй. Үүнийг бид гадаадын урт хугацааны санхүүжилт, хөрөнгө татах ажлуудаа хийж байж энэ ажлууд үе шаттай явах болно. Энэ нь гэхдээ энэ Засгийн газарт л тохиолдож байгаа асуудал биш. Бүхий л засгийн газарт яригдаж байгаа юм.

Ярилцсан: Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна Өчигдөр
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно Өчигдөр
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлгээр сурчээ Өчигдөр
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь Өчигдөр
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил Өчигдөр
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ Өчигдөр
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 2024/04/29
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 2024/04/29
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 2024/04/29