УНААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ Г: ХҮҮГ МААНЬ ЗУРГААДУГААР САРААС ХОЙШ ГЭРТЭЭ БАЙЛГАЖ МОРЬ УНУУЛСАН


Овооны наадамд унасан морь нь түрүүлээгүй арван настай М хүүг морины эзэн зодсон талаар бид мэдээлсэн. Хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй боловч цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож, тайлбар мэдүүлэг авчээ.

Ингээд хүүг "Хүүхдийн тусламжийн 108" төвийнхөнд хүлээлгэн өгсөн бөгөөд хүүг түр хамгаалах байранд байрлуулахаар авч явсан байна. Энэ талаар хүүгийн ээж Г-ээс тодруулахад "Хүүг маань сая аваад явсан. Эмнэлгийн шинжилгээ хийж, хуульчид туслалцаа үзүүлнэ гэсэн. Миний хүүг М гэдэг 35 орчим насны залуу өнгөрсөн зургаадугаар сард морь унуулахаар гуйж аваад явсан. Гэртээ байлгаад морио унуулдаг байсан. Хүүд маань болон бидэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин хүүд маань хувцас авч өгдөг байсан. Хүү маань овооны наадам болохоос өмнө найзуудтайгаа гурав хоног хот руу явчихсан юм байна лээ. Тэгээд хэл сураггүй явлаа гэж, бас унасан морио түрүүлгэсэнгүй гэж зодсон гэсэн. М-ын найзууд наад хүүхдээ зодоод хашраачих, тэгвэл дахиад хэл сураггүй явахгүй гэсний дагуу хүүг маань зодсон байна. Хүүгийн маань гар тохой орчмоороо хугарсан. Бас нуруу, гуя нь хөхөрч шархалсан байна лээ. Бид нар томографф шинжилгээ хийлгэж чадаагүй. Өнөөдөр хүүг маань авч явсан хүмүүс бүх шинжилгээг хийлгэнэ гэж хэлсэн" гэлээ.

Уяачдаа зодуулаад, зугатаж гарсан хүү гэрийнхэнтэйгээ уулзаж, УБ луу явахаар зам дагуу зогсож байхад нь нэгэн сайхан сэтгэлт иргэн тусласнаар тэд эмнэлгийн тусламж авснаас гадна хүүхдийн хүчирхийллийн энэ хэрэг олон нийтэд ил болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 32 минутын өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 47 минутын өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 1 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 3 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 3 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 5 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 6 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 6 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 7 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 7 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 7 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр