Амралт зугаалгын энэ өдрүүдэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, нэгнээ гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдөх зэрэг осол авраас болж хүмүүс үй олноороо үрэгдээд байна.Хоёр хоногийн дотор гэхэд зам тээврийн ослоор 10 хүн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд хурд хэмжигч, хурд сааруулагч байршуулж эхэлжээ.Хэрвээ орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдалбал 50 мянгаар торгож, 120 км/цагаас дээш хурдтай явсан нь хурд хэмжигчээр илрэх юм бол жолоодох эрхийг хасахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна