Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-руу гарсан талаар өмнө мэдээлж байсан билээ.Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний нэрс дотор С.Төмөрбат шүүгч байгаа юм.Тэгвэл түүнийг АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Мөн түүнийг АНУ-аас цагаачлал хүссэн гэх мэдээлэл ч байгаа юм.Тэрбээр Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү гэдгийг мэдэх бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж эхэлсэн юм.Тэгвэл хилээр гарсан шүүгчийг эх оронд нь авчрах ажиллагааг мөрдөн байцаагчид хийж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна