​ИХ БРИТАНИЙГ АВСТРАЛИ МАЯГИЙН ЦАГААЧЛАЛЫН СИСТЕМТЭЙ БОЛГОНО

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа цагаачлалын системд эрс шинэчлэл хийж австрали маягийнх болгон өөрчлөхөө мэдэгдсэнийг "Reuters" Агентлаг уламжилжээ.Борис Жонсон нь "Их Британийг чиглэсэн цагаачлалыг ардчилсан замаар хянах болно. Бид цагаачдад оноо олгодог австрали маягийн цагаачлалын системтэй болно" гэж мэдэгджээ.Австрали нь мэргэжил боловсролтой цагаачдад иргэн болох, байнга оршин суух зөвшөөрөл олгоход онцгой анхаарах замаар ажлын хүчний дутагдлын асуудлыг шийдэх бодлого явуулдаг. Энэ зорилгоор байнга орших суух хүсэлтэй цагаачдад тусгай оноо олгодог систем нэвтрүүлсэн. Үүний тулд цагаач бүрд хэлний мэдлэг, эзэмшсэн мэргэжил, ажлын чадвар, мэргэжлээрээ ажилласан жил зэрэг чадвар тус бүр дээр нь оноо өгдөг. Шаардлагатай оноо авсан цагаачид 4 жил байнга оршин суусны дараагаар иргэн боломж боломж олгодог. Ингэхдээ Австрали дахь ажил олгогч хөлслөн авсан мэргэжлийн боловсон хүчинд арай бага оноо авах боломжоор хангадаг.Харин хууль бус цагаачидтай тун хатуу тэмцэнэ. Тэдний өөрийн нутгаас гарган Папуа Шинэ Гвиней болон Науру арал дээр байгуулсан цагаачдын төвд байршуулдаг. Хууль бусаар нэвтрэхийг завдсан цагаачид нь тэнд хүсэлтийг нь хүлээн авч шийдвэр гаргатал гол зогоох хэмжээний мөнгөн тэтгэлэг авч байрлана. Австрали нь жилдээ хүлээн авах цагаачдын квот тогтоодог тул энэ цагаачдын төвд байршуулсан хүмүүс гол төлөв татгалзсан хариу авч, тэндээсээ албадан буцаагддаг. Зарим мэдээгээр тус төвд байгаад татгалзсан хариу авсан цагаачдыг Камбож руу гаргаж байхаар тохиролцоо хийсэн.Эдгээр төвүүд дэх нөхцөл тун аймшигтай тухай яриа байдаг. Жишээлэхэд, 2015 онд тус төвд саатуулагдаж байсан 600 цагаач нь Австралийн тухайн үеийн Ерөнхий сайд Малкольм Тэрнбуллд хандан хамтарсан захидал бичихдээ цагаачдын төвд байлган тамлаж байснаас амиа хорлоход нь туслахыг гуйсан байдаг. Тэд захидалдаа "Би өмнө ч тусламж хүсч байсан ч бидний хүсэлтийг сонссонгүй. Биднийг хэнд ч хэрэггүй хог новштой адил үзэж байгааг хэдийн ойлгосон. Бид бол тамын нөхцөлд амьдардаг хэдхэн боол төдий хүмүүс болсон. Боолуудаас ялгаатай нь гэвэл биднийг энд хорьж, хооллох гэж Австралийн татвар төлөгчид их мөнгө төлдөг. Үнэн хэрэг дээрээ энд бидний сэтгэл зүрхийг мохоохын тулд тамлаж, гэмтээж байна" гэж бичсэн байжээ.Папуа Шинэ Гвинейгээс Австралийн эрэг хүртэл 200 гаруй км зайтай. Их Британи ийм зайд олон мянган хууль бус цагаачдыг түр суулгах төв барих арал хайх эсэх нь ойлгомжгүй байна. Саяхныг хүртэл Францын Кале боомт хотыг ийм арал болгон ашиглаж байсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Ла Манш хоолойг даван Их Британи руу гарах хүсэлтэй олон мянган хууль бус цагаачид Кале хотноо тусдаа хот үүсгээд байсан. Энэхүү цагаачдын хот нь гэмт хэрэг, хар тамхи, хүний наймааны төв болон хувирч Францын эрх баригчдын уур хилэнг их хөдөлгөж байсан юм. Гэхдээ Их Британи нь Европын холбооны гишүүн орон тул холбооны дүрэмд баригдаад Британиас хөөгдөн буцаж ирсэн цагаачдын эсрэг дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байсан. Харин Брекситийн дараагаар Франц нь Их Британиас татгалзсан хариу авч хөөгдсөн цагаачдыг нутаг руугаа буцаан оруулахгүй байх бүрэн эрхтэй болсноор байдал эрс өөрчлөгдөх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20