Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн гуравдугаар хэлтсээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг илрүүлэн шалгасан байна. Улмаар НҮБ –ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта – 9 тетрагидро каннабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч Эрvvгийн цагдаагийн тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх этгээдүүд нь 17 – 29 настай, өмнө нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 – 3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна