Энэ сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, санхүүгийн хэлтсийн дарга н.Ууганбаяр нарыг баривчилсан. Баривчлах шалтгаан нь Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэднийг цагдан хорьсноос хойш 48 цаг өнгөрч, өчигдөр орой сулласан гэх мэдээлэл байна. Баривчилгааны дараа үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдэг асуудлаар прокурор шүүхт санал хүргүүлж, шүүх байгууллага хэлэлцэн шийдвэр гаргах учиртай. Харин шүүхт ийм санал ирсэн эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна