Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?

БНСУ-ын хэвлэлүүд Үндсэн хуулийн цэцийн дарга О.Одбаяртай хамт явсан 42 настай А нь онгоцны үйлчлэгчийн мөрөнд хүрч, хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан, зүй бус харилцаа үүсгэсэн гэж мэдээлсэн. Улмаар Сөүлд газардсан даруйдаа Сингапур ниссэн тул түүнийг интерполоор эрэн сурвалжлахыг шаардаж, Солонгосын хилээр орж ирэнгүүт нь саатуулахаар яригдаж байгаа юм.

Тэгвэл Солонгосын хэвлэлүүдийн мэдээлсэн 42 настай А гэж хэн бэ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ойрын хүндээ "Өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй, харин тухайн онгоцонд суусан О.Батчулуун гэх иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн" гэж тайлбарласан талаар news.mn сайт мэдээлсэн.

О.Батчулуун нь одоогоор бизнес эрхлэгч аж. Тэрбээр өмнө нь "Монголын цахилгаан холбоо" ХК, "УИХ", "Хуульзүйн дотоод хэргийн яам", "Банкны өр барагдуулах алба", "Цемент шохой" ХК, "Санхүүгийн зохицуулах хороо", "Эрдэнэс Монгол" ХК, "Хөтөл цемент кобинат" зэрэг төрийн байгууллагад ажилладаг байв. Харин "Сайн дур", "Солид инвестинг" ХХК, "Файнаншил транс" ББСБ зэрэг хувийн байгууллагад ажилладаг байсан байна.

О.Батчулуун нь хоёр хоногийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 6-нд БНХАУ-аар дамжин Монголд ирсэн байна. Солонгосын цагдаагийн газраас 42 настай А-г эрэн сурвалжлах хүсэлт гаргаад буй. О.Батчулуун нь 1977 онд төрсөн бөгөөд 42 настай нэгэн. Хэрэг явдал 2019 оны аравдугаар сарын 31 ны өдөр болсон байдаг.


Сэтгэгдэл (17)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 11  [ 202.179.24.247 ]
Зочин

Энэ хүнд огт хамаагүй ээ. Одбаяр өөрийн хэргээ гуйж наах гэсэн хүн юмаа

2019 оны 11 сарын 08  [ 203.91.115.53 ]
Зочин

Э.Амарсанаа гэж Солонгосын хэвлэл бичээд байх юм. Монголд болохоор Б болгоол шаачлаа.

2019 оны 11 сарын 08  [ 192.82.66.21 ]
Зочин

anar shu dee

Зочин(202.179.24.247)
2019 оны 11 сарын 11

Бишээ. Монголд байж л байсан гэсэн. Яваагүй

2019 оны 11 сарын 08  [ 202.9.44.16 ]
Зочин

Бадамжунайн хүргэн Анар биз дээ. Хотын фракцийн нэг луйварчин. Одоо Сингапурт Жунайн хамт зугтан амьдарч байгаа.

2019 оны 11 сарын 08  [ 66.181.186.254 ]
Зочин

анар гээд нэг сайт дээр биччихсэн байна лээ,

2019 оны 11 сарын 08  [ 202.9.45.87 ]
Зочин

A d

2019 оны 11 сарын 08  [ 103.9.90.130 ]
Зочин

nobshnuud hubsguliin gar bn ter batchuluun

2019 оны 11 сарын 08  [ 202.55.188.45 ]
Зочин

А-Л ГЭЭД БАЙХ ЮМ БҮТЭН НЭР НЬ ХЭН БЭ ЯАСАН НУУЦ ХҮН БЭ

2019 оны 11 сарын 08  [ 202.55.188.45 ]
Зочин

А-Л НЭЭД

2019 оны 11 сарын 08  [ 202.131.243.186 ]
Зочин

Тийм шүү, томчуул нь буудал, машиндаа, онгоцонд!!! ҮХЦ-ийн даргын үйлдэл "ингэх гээд байсан юм" гэдэг шиг, том сануулга, бодит жишээ. Ийм л юмнууд манай төрийн толгойд бна даа! 2020 онд хуучин хүмүүсийг нэгийг сонгоод хэрэггүй. Бүгдийг өөрчилчх хэрэгтэй.

2019 оны 11 сарын 08  [ 202.131.243.186 ]
Зочин

Манайхан гэрээсээ гарангуут л эр эмгүй архидан завхайрдаг. Албан байгууллагаас гадаад, дотоодын томилолт, шагналын аялалаар явж байгаа хүмүүс "уяанаас алдуурсан нохой" шиг явдаг.Үнэгүй, өөрөөс нь мөнгө гараагүй!!! Юун амарч юм үзэж нүд тайлах вэээ! Очсон газартаа шүлс нусаа гоожуулж, архидаж буудалын өрөөнд бөөлжиж г.м жинхэнэ МОНГОЛ-ын нэр хүндийг гутаана. Хувь хүн байгууллагын удирдлагууд анхаарай билээ!

Зочин(202.126.89.109)
2019 оны 11 сарын 08

Чамаас нууц хийдэг болохоор чи яаж мэдэхэв дээ

Зочин(202.131.243.186)
2019 оны 11 сарын 08

ккк. Танай хүн бүүр илүү байгаа даа, мангар минь ээ!

Зочин(202.131.243.186)
2019 оны 11 сарын 08

манайхан=монголчууд

Зочин(59.153.87.50)
2019 оны 11 сарын 08

Tanaihan l tegdeg yum baigaaz. Manai geriihen tegdeggui shuu

2019 оны 11 сарын 08  [ 64.119.20.162 ]
Зочин

Uu khuurkhii khuvsgul hugjil sangiin terguun maani yavj bna sh dee

Top