П.Шинжээравдан: Лус савдагтай газраас мод тайрсан ч юм билүү, мэдэхгүй


Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г “Босоо хөх монгол” ТББ-ын удирдлага П.Шинжээравдан нараар зодуулсныхаа дараа өөрийгөө егүүтгэсэн байдалтай нас барсан хэрэг гарсныг бид мэдээлсэн.  Энэ асуудлаар П.Шинжээравдантай холбогдон тодрууллаа.

Мод хулгайлсан хэмээн иргэдийг мөчрөөр зодож байгаа таны дүрс бичлэгт багтсан иргэн Г амиа алдсан байна. Таны үйлдлээс болов уу?

Тухайн үйл явдал нь энэ сарын 24-ний өдрийн 11.30 цагийн үед болсон явдал. Бид Ноён уулын төлөө олон жил тэмцэж байна. Тухайн тэмцлийг саармагжуулах гэж гаргасан яриа ч байхын үгүйсгэхгүй.

Ийм асуудал болсон учраас Мандал сум руу яваад цагдаа нартай нь уулзаад ирлээ. Бид талийгаачтай уулзсан, тэр явдал болсноос гурав хоногийн дараа иргэн Г нас барсан байна. Тэр хугацаанд иргэн Г цагдаад ирж мэдүүлэг өгсөн байна. Цагдаагийн дарамт байсан уу, мэдэхгүй.

Бидний хийсэн бичлэгээс болж амиа хорлосон гэж бодохгүй байна. Арван хэдтэй хүүхдүүд биш, 50 гаруй насны хүн ийм үйлдэл хийхгүй болов уу.

Бусдын хийсэн алдааны төлөө зодох, хариуцлага тооцох эрх танд байгаа юу?

Надад тийм эрх байхгүй л дээ. Гэхдээ тэр хүмүүс бас байгалийг сүйтгэх эрх ч байхгүй. Бид тухайн үед бичлэг хийгээд, “модны хулгай хийдэг бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бичлэгийг чинь фэйсбүүкт тавина шүү” гэхэд тэд зөвшөөрсөн. Тийм учраас бид бичлэгийг тавьсан.

Тэгээд “нэгэнт хөрөөдчихсөн моднууд эргэж ургахгүй учир наадхаа ачаад яв” гээд моднуудыг нь өгөөд явуулсан.

Ер нь Ноён уул ыг лус савдагтай, онгон дагшин уул гэдэг. Тийм газраас мод тайрсан нь ч лусын хорлол болсон уу гэдгийг бид мэдэхгүй. Хэрэг шалгагдаж байгаа учраас тодорхой болох байх.

Бид байгалиа л хамгаалсан. Байгалиа хамгаалсан маань буруутан болох шалтаг болчихлоо.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 4 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 20 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 23 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08