Хан-Уул дүүрэгт баригдаж буй 140 ортой хүүхдийн, 160 ортой эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийг коронавирусын бэлтгэлд ажилд ашиглаж болох уу?


Хан Уул дүүрэг дэх төрөхийн 10 жил зарцсан ажлын сүүлийн гүйцэтгэгч нь "Томо бюлдинг" компани 2017 оноос хүлээж аваад ажиллаж, гүйцэтгэл нь 90-95 хувьтай байгаа. Хотын дарга барлгын ажлыг 2-3 сарын дотор дуусгах ёстой гэсэн үүрэг өгч байна. 

Хотын дарга С.Амарсайхан:

-Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, энэ эмнэлэг 2018 оны 4-р сард 2019 оны 11-р сард ашиглалтад орох байсан ч ороогүй. Энэ төсөвтэй холбоотой. Үндсэндээ дуусах шахаж байгаа юм байна. Төрөөс захиалж бариулчихаад ахиж цаашаа хүлээх боломж байхгүй. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. ЗГ-д Эрүүл  мэндийн сайдтай хамтарч оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох уу, хайна. Ингэснээр эхний нэг хоёр улирлын дотор энэ эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна. Зарим эмнэлэг ачаалал маш өндөр байна. Шөнийн 12 цагийн тариаг 3 цаг хүртэл хийж байна. Мөн 2020 оны нийслэлийн Эрүүл мэндийн салбарын реформыг хийнэ. 

-Төсөв батлагдахаас өмнө энэ талаар яригдаж болоогүй юм уу?

-Уг нь найман тэрбум төгрөг суулгаж. Тэгээд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд салбарын яамнаас нэмэлт ажил хийх хэрэгтэй гээд ахиад зайлшгүй нэмэлт зардал гарсан, тэр нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байна. Иймд компани нь үйл ажиллага явуулж чадахгүй болж гэж ойлгогдож байна. 

-Коронавирустай холбоотойгоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ч юм уу тусгайлан гаргаж өгье гэж яригдаад байгаа.

-Энэ өвчинтэй холбоотойгоор зарим объектийг онцгой статустай болгон ашиглаж эхлэх бэлтгэл хийж байна. Энэ зорилгоор хотын зах руу нэг эмнэлэг зориулалтын болгож гаргах талаар онцгой комисс дээр яригдаж байгаа. Харин энэ эмнэлгийн тэр зориулалтаар ашиглах уу үгүй юу гэдэг өөр асуудал. 

-


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 11 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 11 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 12 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 13 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 13 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 15 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 15 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 17 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14