Ц.Мягмардорж: Хилийн боомтуудаар БНХАУ-ын иргэд олноор орж ирсэн асуудал байхгүй


Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээний талаар ЭМЯ, ХХЕГ, МХЕГ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон хамтарч ээлжит удаагийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар тархах эрсдэлийн талаарх сүүлийн үеийн судалгаатай танилцуулав. Үүнд:

-Халдвар авсан нэг хүн 5-6 хүнд халдвар тараах боломжтой гэдгийг сүүлд явуулсан судалгаа харуулсан. Нэг халдвар тараасан хүнээс таван өвчлөлийн хугацаанд 300 гаруй хүнд халдвар тараах боломжтой гэсэн судалгаа хийгдсэн. Мөн коронавирусийн нууц үеийн хугацаа 2-14 хоног. Энэ нууц үеийн хугацаанд шинж тэмдэггүйгээр цаашаа халдварлах боломжтой гэж үзэж байна. Иймээс цаашдаа тахлын хэмжээнд хүрэх аюултай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн. Бүгд цаашдаа анхааралтай, сэрэмжтэй байх хэрэгтэй. Иргэд өөрсдөө маск хийж хэрэглэх хэрэгтэй.

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Хоёрдугаар сарын 11-ний байдлаар 43 мянга 99 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 311 тохиолдол байгаагаас дийлэнх нь Хубэй мужаар аялан хүмүүс байсан. Сүүлийн үед АНУ, Вьетнам зэрэг улсад Хятад улсад аялаагүй тохиолдол бүртгэгдсэн. Хятад, Малайз, Япон зэрэг улсад шинж тэмдэггүй халдвар илэрсэн. Энэ долоо хоногт 3000 гаруй оношлуур ирнэ.

ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган байцаах, нэвтрүүлэх газрын дарга хурандаа Ц.Мягмардорж:

-Замын –Үүдийн авто ба төмөр замын боомт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бичигт, Баянхошуу нь зэрэг нь аль нэг аймаг, сумын боомтууд биш Монгол улсын боомтууд. ЗГ-ын шийдвэрээр хилийн боомтоор хийгдэх шилжилт хөдөлгөөнд зарим хязгаарлалт хийсэн. Хилийн боомтыг хаасан асуудал огт байхгүй. Зөвхөн зорчигч, авто тээврийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хязгаарлалт гэдэг нь МУ-ын иргэдийг БНХАУ руу хувийн хэргээр зорчихыг л хязгаарласан. Харин албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас явах шаардлагатай бол нэвтрүүлж байгаа. Мөн БНХАУ-аар дамжин гуравдагч улс руу зорчиж байгаа МУ-ын иргэд зорчиж байгаа. Хятад улсад байнга амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, сурдаг иргэд зорчиж байгаа. Яаралтай болон төлөвлөгөөт хагалгаанд орох гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдийг Хятад руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Холбогдох бичиг баримтаа хил хамгаалах газрын ажилтанд үзүүлээд нэвтрэх боломжтой.

БНХАУ-ын иргэд болон МУ-аас тус улс руу зорчиж байгаа гуравдагч улсын иргэд хилийн аль боомтоор чөлөөтэй нэвтэрч байгаа. Нөгөө талаас яг адил. БНХАУ-ын иргэд тодорхой нөхцөлтэйгөөр МУ-д зорчино. Гуравдагч улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд хүлээж  авч байна. БНХАУ-ын дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр чөлөөтэй нэвтрүүлж байна. Мөн Онцгой комиссын 01 тоот нөхцөлд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай бол МУ-ын хилээр нэвтрүүлнэ.

Өчигдрийн хуралдаанаар МУ-ын авто замын боомтуудаар нүүрс тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Бусад эрдэс баялаг, түүний дотор зэсийн баяжмал Гашуунсухайт боомтоор Хятадын тал руу нэвтэрнэ. Мөн хоёр улсын ачаа тээвэр эрхэлж байгаа машинууд нэвтэрнэ. Тэгэхээр Замын –Үүдээр барилгын материал, жимс, хүнсний ногоо тээвэрлэж байгаа машинууд чөлөөтэй зорчино.

Өчигдрийн байдлаар БНХАУ-аас МУ руу хилээр орж ирсэн зорчигчид 634 байна. Үүнээс МУ-ын иргэд 625. Эднээс 230  МУ-ын иргэн нь зорчигчийн журмаар Хятадын талаас орж ирсэн. Жолооч 362. Хөлөг агентууд 33 байна. Харин өчигдрийн байдлаар БНХАУ руу МУ-ын 388 иргэн хилээр нэвтэрсэн. Үүнээс зорчигч 7, жолооч 342. Нисэх баг, төмөр замын хөлөг ажилтан 39. Хятадын талаас 371 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Үүнээс 271 нь нүүрс тээврийн машин. МУ-аас БНХАУ руу 351 тээврийн хэрэгсэл гарсан. Үүнээс 248 нь нүүрс тээврийн машин.

Хязгаарлалт хийсэн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 11-ний хооронд БНХАУ-аас 12158 иргэн МУ-д орж ирсэн. Үүнээс 11354 нь МУ-ын иргэд.

Хятадын Ганц мод боомтод байсан 27 иргэнийг тусгай тээвэрлэлт хийж авчирсан.

Хилийн боомтуудаар БНХАУ-ын иргэд олноор орж ирж байгаа тухай баримт нотолгоогүй мэдээлэл их явж байна. Тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

УМХЕГ-ын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

-Бид нэгдүгээр сарын 7-оос хоёрдугаар сарын 11-ий хооронд 86 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Үүнээс 66 нь Буянт-Ухаа боомт дээр, Замын Үүд боомт дээр 5 тохиолдол, Хавиргын боомт дээр 3 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Өчигдөр Гашуунсухайт боомт дээр 12 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Хариуг хүлээж байна.

Зөвхөн Хятад гэлтгүй ОХУ руу гарч, орж байгаа иргэдэд давхар хяналт тавьж байгаа. ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт хоёр тохиолдол бүртгэгдсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 1 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 2 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 4 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 4 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 5 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 8 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 8 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 9 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 10 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр