"Хийдийн барилга, хүрдүүдийг маш сайн угааж цэвэрлэсэн"


Гандантэгчинлэн хийдийн лам нар коронавирусийг дарах чадвартай үрлийг лам нар бүтээсэн талаар манай сэтгүүлч Ц.Анхзул Гандантэгчинлэн хийдийн гадаад харилцаа хариуцсан ламаас тодруулсан юм.

-Танай хийдээс зоронавирусын халдвараас сэргийлэх үрэл гаргаж байгаа гээд мэдээлэл яваад байна. Үүн дээр тайлбар өгөөч.

-Тийм үрэл гаргаагүй байгаа. Үрэл гаргах төлөвлөгөөг нь дотроо ярилцаж байгаа юм. Тэрийг “ньюс.мн”-ийн сурвалжлагчид хэлсэн. Тэгтэл тэрийг нэлээн сенсацалж нийтэд түгээсэн байна лээ. Төлөвлөгөөт ажлынхаа талаар л ярьсан юм. Түүнээс биш бүх юмыг нь бэлдээд яг гарна гэсэн зүйл байхгүй. Тэр үрэл маш тустай. Минийхээр болдог бол гаргачихмаар байна.

-Яг ямар ач тустай юм бэ?

-Эртнээс уламжлагдаж ирсэн үрэл байгаа. Элдэв халдвар өвчин, хижиг зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.

-Үрлийг идэж ууж хэрэглэх юм уу? Яаж хэрэглэх ёстой юм бэ?

-Үгүй үгүй. Ер идэж ууж болохгүй. Хувцасныхаа гадна зүүх ёстой.

-Үрэл гэхээр ямар нэг найрлагатай байж таараа. Жор нь юу байдаг юм бол? Ямар эд зүйлээс бүрддэг юм бэ?

-Би эмийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүнд харшлаад муудах юм байхгүй. Дандаа л уламжлалт өвс, ногоо л байгаа шүү дээ.

-ДЭМБ-аас коронавирусийг анагаах эм тариаг гаргаж чадаагүй байна. Гэтэл лам, шашны хүмүүс ийм эмийг гаргасан гэдэгт их шүүмжлэл ирж байна.

-Гаргасан биш. Дээр үеэс байсан юм. Эрт үеэс багш дээдсүүдийн зарлигаар хийгдэж ирсэн тийм л зүйл. Тэгээд ард түмнээ тэр их айхтар зүйлээс гэтэлгэхийн төлөө, сэрэмжлэх үүднээс л санаачлаад хийх үү гэж төлөвлөгөөт ажил л явагдаж байгаа юм. Түүнээс биш яг хийе гэсэн, баталсан зүйл байхгүй.

-Маргаашаас тарааж эхлэнэ гэсэн байсан?

- Тэр үрлийг хийхгүй байлаа гээд муудах юм байхгүй. Хийснээрээ улам л сайн болно. Хэрэв гарах л юм бол тоотой гарна.

-Худалдаалагдах уу?

-Үгүй, худалдаалагдахгүй. Эхний ээлжид халуун цэг дээр ажиллаж байгаа эмч гэх мэт улсуудад тараая гэж бодсон юм.

-Шинжлэх ухааны байгууллагын хүмүүс, жишээлбэл эмч нар энэ үрлийг зүүж хэрэглэнэ гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Ер нь бол итгэлтэй байна. Хуучны Монгол дом ёс байна шүү дээ. Ханиад томуу хүрэхгүй гээд өнчин саримс энэ тэр хүүхдэдээ зүүгээд өгчихдөг. Тэрнээс нэг их ялгагдаад байх юм байхгүй шүү дээ. Гэхдээ орц найрлага орсон, лам нар ном уншаад номын хүч орсон илүү л юм байж таарна. Тийм үрэл хийхээр батлагдаад хийвэл их л сайн байх. Харин эсэргүүцэлтэй тулгараад, шүүмжлэлд өртөөд эхэлбэл хэцүү л байна. Хүмүүс зөвөөр ойлгох ёстой.

-Улсын Онцгой комисс олон хүн бөөгнөрүүлэхийг хориглосон. Гэтэл үрэл гарах сургаар хүмүүс танай хийдийг зориод эхэлбэл?

-Манайхаас яг тэгж албан ёсоор зарласан зүйл байхгүй шүү дээ. Өчигдөр одоо миний хэлсэн жаахан үгэнд л буруу ойлголт төрсөн байна. Хүмүүс цуглуулаад тараах юм байхгүй ээ. Гандан дээр тараах юм огт байхгүй. Хэрэв тэр үрлийг тарааж гэмээ нь бид өөрсдөө явж эмч, цагдаа нартаа тараана. Халдварт дээр очдог ч юм уу өөр хаана ч очдог юм. Төлөөллөө явуулна.

-Сар шинээр монголчууд засал ном хийлгэх гээд Гандан руу явдаг. Гэтэл тоос шороо, хир даг гээд шүүмжилдэг. Танай сүм байгууламж дээрээ ариун цэврийн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Маш их арга хэмжээ авч байна. Өдөр болгон бариул энэ тэрийг арчиж, цацдаг юмыг цацаж байна. Лам нар өөрсдөө ч маскаа зүүгээд, гараа ариутгаад явж байна.

-Олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гуравдугаар сарын 2-н хүртэл түр зогслоо. Танай төв гандан хурал ном хурахаа зогсоох гэх мэт арга хэмжээ авах уу?

-Тэр талаар өнөөдөр шийдэх байх. Гэхдээ лам нарын дотоод ажил, захиргааны ажил хэвийн явагдах байх гэж бодож байна.

-Та Мэргэжлийн Хяналтын газарт ирсэн байна. Эндээс мэдэгдэл хүргүүлсэн үү?

-Тэр мэдээллийг аваагүй учраас сэтгүүлчийн асуултад ташаа хариу өгсөн байна. Ерөнхийлөгчийн зарлаг гарсан юм байна. Түүнтэй өнөөдөр танилцлаа. Мэдээгүйн улмаас хэлсэн учраас хүмүүс маань дотроо тунгааж бодох байлгүй дээ.

-Тэр үрэл тэгэхээр гарахгүй гэж ойлгох уу?

-Миний хувийн бодлоор бол гаргачихмаар л байна. Энэ бол ач тустай зүйл. Би өөрөө итгэл үнэмшилтэй хүн учраас энэ үрэл ач тустай гэж бодож байна. Шүүмжлээд байгаа хүмүүс заавал авч хэрэглэх албагүй шүү дээ. Гарвал тоо хэмжээтэй л гарна. Гарахгүй гээд муу ч зүйл болохгүй юм шиг байна. Очиж байгаад энэ талаар ярилцана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 9 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08