Валентины баярыг тэмдэглэвэл өндөр торгуультай


Жил бүрийн энэ өдрийг Валентины баярын өдөр гэж тэмдэглэдэг. Интернэт дэх эх сурвалжууд энэ баярын тэмдэглэдэг болоод 1500 гаруй жил болж байгаа, арвин их түүхтэй гэж нотолж байна. Энэ жилийн хугацаанд улс болгон л өөрийнхөө тэмдэглэдэг өвөрмөц уламжлалтай болжээ. Жишээлбэл, Дани улсад хайртай хүндээ хатаасан цагаан өнгийн цэцэг бэлэглэдэг  бол Францад үнэт эдлэл, Германд улаан өнгийн цэцэг бэлэглэдэг юм байна. Хайртай хүмүүс нэгэндээ харилцан бэлэг барьдаг. Харин манайд бүсгүйчүүд нь гол төлөв бэлэг авах гээд байдаг бол Японд эсрэгээрээ энэ өдөр бүсгүйчүүд нь эрчүүддээ заавал хар шоколадтай бэлэг барих ёстой юм байна. Ийм бэлэг авсан эрчүүд нь яг сарын дараа буюу гуравдугаар сарын 14-нд цагаан шоколадаар хариу бэлэг барьдаг аж. Харин Саудын Аравид гэнээн Валентины баярыг харь шашны гаж бурангуй ёс гээд хатуу хориглодог тул тэмдэглэж, нэгэндээ бэлэг өгч байгаад баригдвал өндөр торгууль төлдөг аж.

Харийн шашны бурангуй ёс гэдэг талаар Валентины гэж нэрлэгдсэн энэ баяртай холбоотой янз бүрийн тайлбар бий. Романтик сэтгэлгээтэй зарим нь III зууны үед Эртний Ромын эзэнт гүрний сэнтийд заларч байсан IIКлавди хаан цэргүүдээ гэр бүл болохыг хориглотол Валентин гэдэг христийн шашны хамба цэргүүдийг гэр бүл болохыг нууцаар адисалж байгаад баригдан цаазлуулсантай холбон тайлбарладаг. Хожим нь Геласиус нэртэй Пап ламтан Валентиныг христийн шашны төлөөнөө амиа зольсон гэгээнтэн болгож өргөмжилснөөр түүний дурсгалыг хүндэтгэх баярыг тэмдэглэдэг болжээ. Тэр Валентин нь шоронд цаазаар авхуулах гээд сууж байхдаа дурлалт бүсгүйчүүдээ захидал илгээж “Чиний Валентинээс” гэж гарчигласан захидал явуулсан байсан тул энэ өдөр дурлалт хосууд нэгэндээ бэлэг явуулдаг уламжлалтай болсон гэнэ.

Харин түүхч судлаачдын үзэж байгаагаар Эртний Ромд байсан хөнгөн амаржих ба олон хүүхэдтэй болохыг бэлгэдсэн Луперкали нэртэй зан үйлээр тайлбарлажээ. Жил бүрийн хоёрдугаар сарын энэ өдөр Ромыг үүсгэн байгуулагч домогт Ромул ба Рем хоёрыг гичий чоно олж сүүгээ хөхүүлсэн тэр газар нь бодоор тахил өргөдөг байж. Тахилд өргөсөн бухын арьсаар хийсэн сураар эмэгтэйчүүдийг ороолгон домновол төрөлт амар, хүүхэд эндэлгүй төрдөг үздэг байж. Домнож сураар ороолгодог тусгай хүнтэй, түүнээ луперк гэдэг. Зоволгүй амаржиж, эрүүл чийрэг хүүхэдтэй болох гэсэн эх хүний хүслийг юугаар ч хорьж дийлэхэд бэрх. Тиймээс энэ дом маш амь бөхтэй байж. Христийн шашны лам нар там, чөтгөр шулмаар айлгаад ч дарж чадахгүй байсанд пап лам арга сэдэж гэгээн Валентины тухай домгоор эвтэйхэн орлуулж чадсан нь энэ аж. Тэгээгүй бол зоволгүй амаржих гэсэн хүүхнүүд одоо ч тахилын бухын арьсаар хийсэн ташуураар ороолгуулах гэж жил бүрийн энэ өдөр бөөн зодоон болдог хэвээр байсан байсан гэнэ.

Өрнөд Европт христийн шашин өргөн олны дунд хүчээ авахыг дагаад Валентины баярыг 13 дугаар зуунаас өргөнөөр тэмдэглэх болжээ. Америк тивд 18 дугаар зуунаас тэмдэглэх болсон байна. Японд 20 дугаар зууны 30-аад оноос тэмдэглэх болсон. Шашин өөр тул нийц тааруу байсан ч нэгэн шоколадны үйлдвэрийн эзэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд шоколад бэлэглэх нь боловсон ёс гэж зан сэнхрүүлж чадсан тул энэ өдрийг өргөнөөр тэмдэглэх болсон. Гэхдээ тэр үеийн Японд эцгийн эрхт ёс туйлын хүчтэй байсан тул эмэгтэйчүүд нь сонгон авсан эрчүүддээ сэтгэлээ илэрхийлэн шоколад бэлэглэдэг болж. Харин дайны дараа байдал аажмаар өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн эрхийн талаар яригдах болсон тул зефир, цагаан шоколад үйлдвэрлэдэг өөр нэг үйлдвэрийн эзэн Валентины баяраар хар шоколадны бэлэг авсан эр хүн болгон гуравдугаар сарын 14-нд цагаан шоколад бэлэглэх ёстой гэсэн сурталчилгааны кампанит ажил явуулан нь туйлын үр дүнтэй болсон. Ингэснээр Японд Валентины баяр нь арга бэлэг хосолсон давхар баяр болж хувирсан байна.

Валентины баяр нь Христийн шашны гэсэн зүйлсээ алдан дэлхийн хэмжээнд арилжаа, борлуулалтын нэмэгдүүлэгч том арга хэмжээ болж хувираад удаж байна. Гэнэт тэмдэглэхээ зогсоовол маш олон компани асар их хэмжэээний алдагдал хүлээнэ. Иймд энэ баярыг эрх баригчид зүйл бүрээр дэмждэг аж. Иймд “гэгээнтний нэртэй халаас хоослон дэмий баяр“ тэмдэглэх хэрэггүй гэсэн бодолтой хүмүүс ч цөөнгүй болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 20 минутын өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 22 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 23 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 23 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр