Коронавирусын халдварын голомт болсон Ухань хотод суралцаж байсан 31 иргэнийг Засгийн газраас авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэд ирээд 15 хонож байгаа бөгөөд хоёр удаа шинжилгээнд хамрагджээ. Ингэхэд шинжилгээний хариунууд сөрөг гарсан тул маргааш эмнэлгээс гаргахаар болсон байна.
"Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Иймд манай эмч нар хуралдаад маргааш эмчийн хяналтад гаргахаар шийдсэн" гэж ХӨСҮТ-ийн дарга, доктор Д.Нямхүү хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна