ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Хөх хот, Эрээнд байгаа 50 орчим иргэнээ яаралтай авчирна


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

-БНХАУ-д байгаа МУ-ын иргэдийг авчрах ажлыг ГХЯ-нд хариуцуулсан. Иймд Бээжинд байгаа манай ЭСЯ, Шанхай, Хөх хот, Эрээнд байгаа Консулын газрууд байгаа иргэдийг ахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд хандаж бүртгүүлсэн 400 орчим иргэн байна. Эдгээр иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт гаргавал зохион байгуулалттайгаар авчрах зохион байгуулалт хийнэ. Энэ талаар одоо судалгаа явуулж байна. Эхний ээлжид Эрээн болон Хөх хотоос буцахаар галт тэрэгний тасалбар авсан хүмүүс, Эрээнд хил гарахаар хүлээж байсан хүмүүсийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Одоогоор 50 орчим хүн байгаа гэсэн мэдээлэл байна. Хятадаас ирэх монгол иргэдийг хил давсан даруйд нь 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Өнөөдрөөс эхлээд орж ирж байгаа Монголын иргэдийг 14 хоног тусгаарлана гэж ойлгох хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 9 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08