Тэргүүн хамба, Д.Чойжамц: Олон нийтийг цуглуулахгүйгээр үрлээ тараана


МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц:

-Хувьтай хулган жилийг гэж ч ярьдаг. Гэхдээ бурхны шашны гүн философийн үүднээс авч үзвэл цаг хугацааны үргэлжлэл. Тийм учраас жаргалтай сайхан амьдралын шалтгаанаа тавьж байсан бол сайхан амьдарна гэж бодох хэрэгтэй. Сүсэг бишрэлтэй хүмүүс цаг хугацааг тооцож үздэг. Манайх ч зурхайг хэрэглэж ирсэн. Бидний эцэг өвгөд мянган жилийн тэртээгээс Цагаан сарын тэмдэглэж ирсэн. Монгол хүнийг тодорхойлдог баяр ёслол. 29-нд гэр орноо цэвэрлээд, битүүндээ ширээгээ засаад, 1-нд золгодог. Жилийн хамгийн сүүлийн өдөр хөөрөг зөрүүлж, сэтгэлд үүссэн таагүй зүйлээ үгүй хийдэг. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай угтдаг. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг угтаж жилдээ энэ байдлаа алдахгүй гэдгээ бэлгэддэг.

Бурханы шашин бол нэгнээ хайрладаг, ойлгодог байх нь жаргалтай сайхан амьдрал эх үндэс гэж үздэг. Хэрүүл тэмцэл атаа жөтөөнөөс болж хамгийн муухай юм үүсдэг. Бидний бие одон гарагтай холбоотой, тэдний шүтэн барилдлагатай холбоотой учраас зурхай зурж, засал хийдэг.

Хувь хүний хувьд хөгшчүүдэд эерэг, залуучуудад хатуу, нялхаст анхаарах хэрэгтэй гэж гарсан. Нийгмийн хувьд дээдэст ширүүн, дунд тал руугаа бүр ширүүн гэж гарсан. Бүгд хууль зүйн дагуу явахгүй бол энэ жилдээ хэцүү гэхээр зурлага гарсан. Тариа ногооны хувьд жилийн дундуур хур бороо багатай. Мал сүргээ анхаарах хэрэгтэй гэж гарсан. Энэ бол магадлал. Бие хэл сэтгэл гурваа зөв авч яваа хүнд ажралгүй явдаг.

Дэлхий даяар аймшигтай ханиад томуу гарч. 700 жилийн өмнө судар дээр ирээдүйд сарьсан багваахайнаас гарсан хижиг өвчин гарч зүдрээнэ гэсэн байдаг. Тэнд энэ тохиолдолд ямар эм уух, ном унших талаар бүгдийг бичсэн байдаг.

Засаг төр сайхан арга хэмжээ авч байна. Ард түмэн үүнийг нийтээр хүлээн авах ёстой. Ер нь алдаа хувиа хичээснээс гардаг. Өөрийн ашиг тусыг бодоод гадаад руу явсан үзлээс үүдээд муухай зүйл гардаг. Өөрийгөө гурван сая хүний нэг гэж бусдыгаа бодоод ирэхээр аюул ослоос хол явдаг. Нэг л монгол хүн алдаа гаргахад, ханиаднаас сэргийлэхгүй болгоомжгүй байхад л ханиад ирэх нөхцөл бүрдээд байна.

Гандан хийд тусгай комисс гаргасан. Карантин тогтоох хүртэл амны хаалт олноор тараасан. Аль ч нөхцөлд ажиллаж чаддаг байх хэрэгтэй гэж үзсэн. Цагаан сарыг цуцална гэж байхгүй. Хөл хорио гэх мэт амгалан үгээр хэлээсэй гэж хүссэн. Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллана.

Дээдсийн айлдсан номыг уншиг, утлага хийх, үрэл бүтээж зүүлгэх нь лам нарын хийдэг ажил. Ард түмний шалгарсан аргуудыг бүгдийг нь хийх хэрэгтэй. 100 мянган Дар эхийг унших ажлыг эхлүүлсэн. Энэ бол шашны ажил тул хэнээр ч заалгуулахгүй ард түмний төлөө, сүсэгтэн олны төлөө хийнэ.

Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх тал дээр зогсож байгаа. Шинэ жилийн засал энэ тэрийг заавал ийм үед яарч хийлгээд хэрэггүй. Энэ бол сайн л бол 1-2 сарын ажил биз. Үүний дараа бид тусгай зохион байгуулаад Цагаан сараар хийдэг гүрэм номыг бид тусгай лам гаргаад уншаад өгье гэсэн уриалга явуулж байгаа.

Олны хөдөлгөөн тасрахгүй байхыг бид мэдэхгүй сүсэгтэн олон мэднэ. Үрлийг аль болох олон хүн шавуулахгүй талаас нь бодож байгаа. Сүсэгтний холбоогоор дамжуулж тарааж магадгүй. Хурал ном хурна. Дайны байдалтай ч бай дөрвөн эрх чөлөө байдаг юм. Шашин шүтлэг бол байнгын байдаг.

Золгооны талаар Гандангийн хэдэн ламтай яриад юу хийх вэ дээ. Энэ талаар ард түмэнтэй ярих хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 9 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08