Дүнжингарав сарын 10 саяын түрээсээ буцааж өгөхгүй байгаад түрээслэгчид бухимдаж байна


ЗГ-ын тогтоолоор Цагаан сарыг тохиолдуулан олон нийтийн арга хэмжээг зогсоосон. Дүнжингарав нь хоёр сарын өмнөөс үзэсгэлэн худалдаагаа эхлүүлж, 200 гаруй лангуу түрээслүүлсэн байна. Гэтэл ЗГ-ын тогтоолын дагуу үзэсгэлэн худалдааг хаалаа гээд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдлийг хүргүүлсэн ч 200 гаруй лангуунаас 40 нь сонгож хаах мэдэгдэл өгөөд байгаа аж. Түрээслэгчид нь экспо-д оролцохын тулд талбайн түрээс гэж 10 сая, 30 сая төгрөг урьдчилаад төлсөн байна. Ийм байтал ЗГ тогтоолын дагуу үзэсгэлэн худалдааг хааж байна гээд үйл ажиллагаа явуулахыг болиулсан атлаа түрээслэгчдийн мөнгийг буцааж өгөхөөс татгалзжээ. Улмаар түрээслэгчид нь түрээсийн мөнгө төлсөн атлаа бараагаа зарж чадахгүй асар их хохирол хүлээх болоод байна.

“Дүнжигарав” экспо-д оролцохоор талбай түрээслэгч:

-Би “Дүнжингарав”-ын үзэсгэлэн худалдаанд 3,4 дэх жилдээ оролцож байна. Мэдээж тодорхой хэмжээний юм олдог. Гэтэл энэ жил коронавирус гээд ЗГ-аас бүх үзэсгэлэн худалдааг татан буулгахаар боллоо. Бид үүнийг нь хүлээж авсан. Гол нь татан буулгаснаас болж бид ямар ч ашиг олоогүй, шаталттай байна. Энэ бараа таваараа хааш нь хийх юм бэ? Хамгийн гол нь бид 10,20,30 сая гээд төлсөн түрээсээ буцааж авъя гэсэн. Гэтэл “Дүнжингарав” худалдаан төв түрээсийн нэг төгрөг ч буцааж олгохгүй гэж ярьж байгаа юм байна. Гэтэл бид чинь наад зах нь банкны зээлтэй. Байраа хүртэл банканд тавиад мөнгөөр нь талбай түрээсэлсэн хүмүүс байна. Тэгээд тийм хүмүүс банкны мөнгө нь нэхэгдээд зогсож байна. Ямар ч ашиг орлого олсон юм байхгүй, өдөртөө 100-200 мянган төгрөг л олж байна. Гэтэл наймаачинд бид сарын 25 хоногт нь түрээсээ гаргаад үлдсэн 3 хоногт нь чихэр жимснийхэн ашгаа гаргана. Тэгээд ахиад үлдсэн 2 хоног нь л цэвэр ашиг болж үлддэг байхгүй юу. Гэтэл одоо экспо-г 10 хоногийн өмнө буулгачихлаа, бараа таваар зарж чадсангүй ээ. Өдөртөө 200-300 мянган төгрөгийн орлоготой байна. Цаана нь байгаа 8, 10 саяын бараа таваараа хааш нь хийх юм бэ? Яах вэ, бараа таваараа бид хариуцлагыг нь хүлээгээд явна. Гол нь бид нар түрээсээ 100 хувь буцааж авмаар байна. Тэгэхээр эднийх “Буцааж өгөхгүй ээ” гээд “Даргатай чинь уулзъя” гэхээр “Би байна”  гээд Батхүү гэдэг залуу сууж байна. “Танай дарга чинь тэрбум тэрбумаар ярьдаг юм байна лээ шүү дээ. 40 хүний 400 сая төгрөгийг өгчих л дөө. Ард түмнээ яагаад бодож болдоггүй юм бэ? Онц байдал зарлачхаад байна. Ард түмэн банкны зээл, өрийн дарамтад орсон байна. Бидний түрээсийг л буцаагаад олгочих” гэхэд үгүй гэж байна. Зарим үзэсгэлэн худалдаанууд түрээсийн мөнгөө 100 хувь буцааж олгосон байна.

Энэ “Дүнжингарав”-т гурав дөрвөн жил гарахад үзэсгэлэн худалдаа нь яг л ийм л байдаг. Гэтэл бусад үзэсгэлэн худалдаа түрээсээр авсан 5 саяар нь бид нарт зориулаад хана бариад өгдөг, павильон босгож өгдөг, ширээ тавьж өгдөг, хаяа логог нь цаанаас нь томоор хийгээд өгдөг. Тэгээд бас индэр энэ тэр засаад сугалаа явуулаад үзэсгэлэн худалдааг бодитоор нь үзүүлээд явдаг. Харин “Дүнжингарав”-т тийм зүйл огт байдаггүй.

-Тэгвэл ЗГ-ын тогтоол гарахаас өмнө “Дүнжингарав” төвөөс үзэсгэлэн худалдаа явуулж байна гэж ямар нэг зар сурталчилгаа явуулсан уу?

-Би л лав зар сурталчилгаа огт олж хараагүй. Хүн болгон энэ талаар санал гомдол гаргасан. Бусад үзэсгэлэн худалдаанууд зурагтаар гараад байхад энэ “Дүнжингарав” яагаад гардаггүй юм бэ? Би урд нь Цирк дээр гарч байсан, Соёолж дээр гарч байсан. Мишээл-экспо дээр гарч байсан. Тэр үзэсгэлэн худалдаанууд үнэхээр гоё, төгс гардаг байсан. Би тэндээс ашиг олж чаддаг байсан. “Дүнжингарав” дээр бас ашиг олдог байсан ч энэ жил их бухимдалтай байна. Сарын түрээс нь 10 сая төгрөг, зарим хүн 3 талбай түрээслээд 30 сая төгрөг төлсөн. Тэгсэн атлаа ямар ч ашиг, орлого байхгүй. Тэгээд бас болоогүй эндээс мэргэжлийн хяналт ирээд шошго алга байна гээд гээ л бүгдийг нь 100 мянгаар торгочхож байна. Ийм байж бид нарын үгийг тоохгүй. Жишээлэхэд, эдний хамгаалалтын албан залуу “Та нар 5-6 жил зогсоод ашиг олсон юм чинь энэ жил үсрэхэд яадаг юм бэ” тавлаж байна. Тэр залууг тэгвэл хоёр сарын цалинг нь өгөхгүй орхичихвол шамирна шүү дээ. Тэрэнтэй ялгаа юу байна аа? Бид нар адилхан л амьдралын төлөө зүтгэж яваа . Бид нар өр зээлээ яаж дарах юм бэ? Ядаж л эндээс авсан 10, 20 сая төгрөгөөрөө банкны мөнгөө өгмөөр байна шүү дээ. Тэгэхгүй бол бидний байр орныг хураагаад аваад явчихвал хаана амьдрах болж байна?

-Тэгээд хураасан байгаа зарагдахгүй эд бараагаа яах вэ?

-Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Зарах гээд авсан үнээсээ хямдруулж өгөөд хэд гурван төгрөг гаргаж авъя л гэж бодох байх. Өөр яах билээ?  Сарын түрээс нь 10 сая гэхээр дундажлаад бодвол өдрийн 3 сая 650 мянга юм уу. Өдрийн шүү. Гэтэл бид өдөртөө 300 мянгыг ч хийж чадахгүй болчихлоо. Тэгээд НӨАТ-ын барим гэж өгдөггүй. НӨАТ-ын баримт гээд нэг тийм шар хуудас өгдөг. Мөнгөө дансаар авдаггүй, дан хувь хүнээс авдаг.

Яагаад бид нар түрээсийн мөнгөө 100 хувь буцааж авъя гээд байгаа юм бэ гэвэл сүүлийн 10 хоногт л хамаг ашгаа хийдэг болоод тэр. Өмнөх 20 хоногт нь юмаа бэлдээд, сул зогсоод л өнгөрдөг. Тэгээд хойд ба урд экспо гэж ялгасан. Тэгээд хойд талынхаа экспо-г аваад үлдчихэж байгаа юм. Тэр хүмүүс нь үндсэн түрээс дээрээ 10 хувь нэмээд өгчихсөн. Тэдэндээ болохоор мэдэгдэл өгч чадахгүй. Тэгээд бид нар өндөр түрээс төлсөн атлаа ёндооны мөнгө төлөөгүй гээд шахаад байгаа юм. Ендоо гэдэг нь үндсэн түрээсийн 10 хувь. Тэгээд хоёр сарын өмнө мөнгөө авчхаад одоо гар гээд. За яах вэ гарья, танай дээр ажиллаж чадсангүй учраас мөнгөө буцааж авъя гээд захирал дээр нь орохоор инээгээд “Жаахан мөнгөн дээр яасан ийсэн. Энэ жилдээ шатаа л биз дээ” ухааны юм яриад. Хамгийн гол нь үзэсгэлэн худалдаан оролцуулах гэрээ ер хийдэггүй.

Түрээс буцаан олгох талаар “Дүнжингарав” төвийн дэд захирал Батхүүгээс тодруулахад “Реклам сурталчилгаа явсан. Хоёр ч ТВ-ээр явсан. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтаас үзэсгэлэн худалдаагаа буулга гэсэн. Бид нар өчигдөр буулгах тухай мэдэгдлээ өгсөн. Үзэсгэлэн худалдаанд орж байгаа хүмүүс бууна. Тэгээд өнөөдөр орж ирж уулзаад түрээсийн төлбөрөө буцааж авах талаар ярьсан. Манай үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-аас эхэлсэн. Тэрийгээ хувилаад гарсан өдрөөс хойших түрээсийн үлдэгдэл төлбөрийг бид нар хурал хийнэ. Хурал хийгээд 2 эсвэл 3 дах өдрөөс шийд нь гараад шийдийг хэлнэ гэсэн тайлбар өгсөн. Гэрээ ёсоор 100 хувь буцааж өгөх боломж байхгүй. Бид хаа гээгүй дээрээс тушаал гарсан учраас хааж байгаа. ТВ5, NTV хоёр сувгаар реклам явуулсан. Бид дэд захирал нь тэгээд бусад удирдлагууд, хуулийн зөвлөхүүд гээд хүмүүс байгаа тэдэнд үлдэгдэл төлбөрийг өгөх саналаа өгсөн байгаа”.

-Наад залуу чинь одоо болохоор өөрөөр яриад байна шүү дээ. Огт өгөхгүй, 5-6 жил гарсан юм чинь нэг жил шатахад яах вэ гээд байсан шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 12 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 12 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 14 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 15 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 15 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 15 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 15 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 16 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 16 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 17 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 19 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 20 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 20 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 20 цагийн өмнө