Д.Амарбаясгалан Ц.Бат-Энхийг хамгаалах уу эсвэл намын даргынхаа өгсөн үүргийг хэрэгжүүлэх үү?


Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар, иргэн бүр хичээл зүтгэл гарган тэмцэж байгаа энэ үед албан тушаалдаа оодрон “томрох” ёсзүйгүй байдал олны шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх халдварын голомт болоод буй БНСУ-аас Японоор дамжин Улаанбаатарт ирчхээд тусгаарлагдахгүй хэмээн муйхарласан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг өнгөрсөн шөнө 04.00 цагийн үе баривчлан Цэргийн төв госпиталд хүргэн иржээ. Болж өнгөрсөн үйл явдлыг тодорхойлбол,

Ц.Бат-Энх БНСУ-д хөл хорионд орохгүйн тулд Японоор дамжин ирэх үедээ Нарита нисэх онгоцны буудалд хоёр өдөр өнжихдөө МИАТ компаниас зочид буудлын төлбөр болох нэг өдрийн 500 доллараар тооцон хоёр өдрийн мөнгө нэхэж, хэл ам гаргаж эхэлжээ. Түүнтэй хамт БНСУ-аас Нхарита нисэх буудалд МУ-ын 36 иргэн очсон бөгөөд тэднээс ялгарах гэсэн оролдлого мэт харагдаж байна.

Ингээд Японоос Улаанбаатар луу нисэх үед тухайн 37 зорчигчийг онгоцны арын суудалд тусгаарлахаар шийдвэр гарахад мөн л Ц.Бат-Энх эсэргүүцэн, “Бизнес ангилалд сууна, арын суудалд зорчихгүй” хэмээн маргаан гаргасаар онгоц хөөрчээ. Нислэгийн үеэр Ц.Бат-Энх бизнес ангилал руу дур мэдэн шилжин сууж, ирсэн байна. Өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн тэрбээр ийнхүү онгоцны зорчигчдыг эрсдэлд оруулсаар Улаанбаатарт ирсэн байна.

Японоос ирсэн зорчигчдыг Цэргийн төв госпиталд тусгаарлах чиглэлтэй байсан ч Ц.Бат-Энх мөн л хүлээн зөвшөөрөлгүй асуудал үүсгэжээ. Үүнийг нь ОБЕГ-ын Дэд дарга, Г.Ариунбуян шийдвэрлэж, Жаргалантын сувилалд тусгай өрөө гарган, ганцааранг  нь нэг өрөөнд байрлуулсан байна. Энэ нь Улсын Онцгой комиссын чиглэлийг зөрчсөн, давуу эрх олгосон үйлдэл тул Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч, “албан тушаалаас нь  чөлөөлөх” үүргийг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгчээ.

Ингээд УОК-ын шийдвэрийг зөрчсөн, тусгаарлагдах Цэргийн төв эмнэлгээс өөр газарт очсон учир түүнийг өнгөрсөн шөнө 04.00 цагт Жаргалант дахь сувиллаас баривчлан, Цэргийн төв эмнэлэгт авчирсан байна.

Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд байж, хүн бүр эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж буй энэ үед албан тушаалтан ийнхүү авирлаж байгаа нь шүүмжлэл, хариуцлага хүлээхээс зайлшгүй хэрэг. Харин энэ үйлдлийг нь хэрхэн шийдвэрлэх нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд очоод байна. Тэрбээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийгээ хамгаалан, намын дарга, Ерөнхий сайдынхаа өгсөн үүргийг зөрчих үү, эсвэл хэрэгжүүлэх үү гэдгийг монгол түмэн харж байна..


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 7 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 7 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 7 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 7 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 9 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 9 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 22 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03