ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
-Хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ дээр тусгаарлагдсан хоёр тохиолдол, Налайх дүүрэгт тусгаарлагдсан 1 тохиолдол, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнээс шинэ коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д 4, Дорнод аймагт 1 гээд нийт 5 хүнийг тусгаарлан шинжилгээ авч, эмчийн үзлэг хийж байна.
ХӨСҮТ дээр 27 хүн ажиглалтад авсан. Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалантад 11, Сэлэнгэ аймагт 12 хүнийг ажиглалтад авсан. Өчигдөр Японоос 2000 оношлуур хүлээж авсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна