Шинэ коронавирусаар халдварласан Франц иргэний биеийн байдал хүндэвтэр гэдэг оноштойгоор ХӨСҮТ-д гуравдугаар сарын 11-нд ирсэн. Тус эмнэлэгт дөрөвдэх хоногтоо эмчлүүлж байна. Франц иргэний биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс УОК-т мэдээлэл өгчээ. Эмч нарын зүгээс албаныханд өгч байгаа мэдээллээр уг өвчтний биеийн байдал сайжирч байгаа, эдгэх боломжтой, одоогийн байдлаар түүний биеийн халуун буусан гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна