Коронавирусийн шинээр илэрч байгаа тохиолдлын тоог багасгахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг домогт довтлогч Дрогба сануулжээ. Зааны ясан эрэг улсын шигшээ багийн ахмад хөлбөмбөгч Дидье Дрогба өөрийн хувийн эмнэлгийг covid-19-ийн эмчилгээний төв болгон ашиглуулах саналыг тавьсан байна.
Тус эмнэлэг нь хөлбөмбөгч Лoрен Покугийн гэгээн дурсгалд зориулагдан түүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд Абижан хотод байрладаг юм байна.