Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Нидерланд улсаас мансууруулах бодис олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх Э.Оюунболдыг гурван жил хорихоор боллоо. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Э.Оюунболдын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна