Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2.2 км ногоон зурваст нийт 5,925 м.кв явган зам, 4,700 метр троссон хашлага хийгдэх бөгөөд 1,610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн 21,924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд ногоон байгууламжийн арчлалт тордолгоог бүрэн хариуцах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна