Д.Сарангэрэл: Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Сүүлийн хэдэн өдөр Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ гэсэн байр суурь сошиалд зарим хүн илэрхийлж байна. Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. ФБ бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж. Харин ФБ худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй. Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай. Энэ тухай бичих болсон маань учиртай. ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд таарсан унаандаа суугаад 80-лаа эх орноо тэмцээд ирсэн. Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр сэжигтэйд тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ. Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна. Үүнийг өдөр бүр корона нэгээр нэмэгдэж байна. Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна гэж загнаж шүүмжилж байна. Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ. Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авсанаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байхсан бус уу. Харин та бид хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхын төлөө хамтын хүчээр хичээн зүтгэх нь хамгийн чухал. Үүний төлөө юу хийхийг Та бүхэн маань мэднэ. Зарим нэг орны иргэд ирэх 7 хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Тиймээс одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 18 минутын өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 21 минутын өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 25 минутын өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 19 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 20 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 21 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/15
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14