70 кг хар тамхи тээвэрлэсэн дипломат Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял оноолоо

О.Шүрэнцэцэг
2020/06/12

Германы Дрезден хотын цагдаа нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нарын зорчиж явсан дипломат бензийг зогсоон шалгасан билээ.

Нэгжлэгийн явцад цагдаа нар машинаас чамбайлан тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг геройноор дүүрэн хоёр чемодан /гудамжны үнэлгээгээр тооцвол ойролцоогоор 3 сая гаруй еврогийн үнэд хүрэх/ олж шуугиан тарьсан юм.

Тэгвэл өчигдөр/2020.06.11/ Дрезден хотын шүүх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноожээ. Тэд Истанбулаар дамжин Германд ирсэн аж. Мөн 2019 оны арваннэгдүгээр сард мөрдөн байцаах ажиллагаа эхлэх үед Б.Баттүшиг өөрсдийгөө тагнуулын нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хэмээн давж заалдах хүсэлт гаргасан ч, амжилтгүй болж, Монгол Улсын Засгийн газар ч, Германы Гадаад хэргийн яам ч нууц ажиллагаа явуулж байсан гэх нотолгоо олоогүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 47 минутын өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 1 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 2 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 5 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 5 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 6 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 23 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14