Энэ сард тусгай үүргийн нийт 5 нислэг үйлдэхээр төлөвлөсний хоёрыг нь хийгээд байгаа билээ. Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирлээ.
Одоо тусгай үүргийн дараах гурван нислэг үлдээд байгаа юм.
- 7 сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
- 7 сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
- 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна