Реп дуу дуулж залууст танигдсан Orice буюу н.Алтан-Оргилыг хэд хоногийн өмнө хэсэг залуус бүлэглэн зодож, улмаар таван давхраас шидсэн хэмээн цахим орчинд мэдээлэгдсэн. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар ГГСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч өчигдөр буюу /2020.07.27/-нд нас баржээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна