"Ковид-19" дахин дэгдсэний улмаас Шинэ Зеланд сонгуулиа хойшлууллаа

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн сонгуулиа дөрвөн долоо хоногоор хойшлуулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Учир нь тус улсын хамгийн том Оакленд хотод 102 хоногийн дараа коронавирусын халдвар дахин дэгдсэн юм. Одоогоор Оклендад 49 хүн халдвар аваад байна. Өнгөрсөн долоо хоногт Оакленд хотод вирус дэгдэсний дараа сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулж, хоёр долоо хоног хөл хорио тогтоох хүсэлт тавьж, сурталчилгааны ажлаа зогсоосон юм.  Эрх баригчдын зүгээс тархалтыг хязгаарлаж чадсан, шинэ тохиолдол нэмэгдэхгүй хэмээн мэдэгдэж байна. Уг нь Шинэ Зеланд вирусын тархалтыг хязгаарлаж, зоогийн газар, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж, хэвийн амьдралд шилжээд байсан юм.  Тус улсын үндэсний хамгийн том сонгууль есдүгээр сарын 19-нд болох байсан ч аравдугаар сарын 17 хүртэл хойшиллоо. Шинэ Зеландын хуулинд зааснаар сонгуулийг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой байдаг. Ерөнхий сайд Жасинда Ардерн “Бүх нам, нэр дэвшигчдийн талаар иргэд хангалттай сайн мэдээлэл авсны дараа сонгууль явуулахыг хүсч байна. Гэхдээ вирусын тархалт өндөр байсан ч дахин хойшлуулахгүй” гэжээ.

Эх сурвалж: polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 13 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22