Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг энэ сарын 20-нд бүртгэжээ.
Уг тохиолдлыг Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн /PCR/ шинжилгээгээр эерэг тодорхойлж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байгаа бөгөөд баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
ЗӨСҮТ-ийн мэдээлснээр, уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс болох Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүсэд хамрагддаг аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна