Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдөө засаж тохижуулсан байна. Талбайг тохижуулахад "Ай энд Жи Интернэшнл" ХХК таван сая төгрөгийн хандив өргөж, цаашид "Тосон идэр мэргэн" холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Тус сумын харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубийн системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоо нь 10 хүрэхгүй харваач гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн ная гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсчээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлтгэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг зөвхөн Тосонцэнгэлийн харваачдаар хязгаарлахгүй байна. 

Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Б. БАТЦЭНГЭЛ:

-Өөрсдийн нөөц бололцоог дайчилж, үндэсний сурын холбооны дүрэмд заасан стандартын дагуу талбайтай боллоо. Энэ талбайд нэгэн зэрэг 24-28 харваач босч, сум тавих хүчин чадалтай. Энэ талбайд Тосонцэнгэлийн залуучууд үндэсний сураар хичээллээд зогсохгүй хол ойрын харваачид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой. Манай Тосонцэнгэл сум улсын чанартай төв зам дагуу байрлалтай учраас  ийш тийшээ сурын харвааны тэмцээнд явж байгаа харваачид Тосонцэнгэлээр дайран өнгөрөхдөө энэ талбайд хэдэн сум тавьж, бэлтгэл базаах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл энэ талбай Монголын бүх харваачдад нээлттэй талбай гэж ойлгож болно.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, дөчин суманд дөч оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Гавьяат тамирчин, Улсын дархан мэргэн Ш.Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлжээ. Төрсөн нутагт нь ийнхүү өөрийнх нь нэрэмжит сурын талбай ашиглалтад орсон явдалд Ш.Даваахүү мэргэн сэтгэгдлээ ийн илэрхийллээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.ДАВААХҮҮ: 

-Ийм талбай бий болсноор орон нутагт үндэсний сур хөгжих маш том дэмжлэг буюу тулгуур багана нь бослоо гэж үзэж байна. Би гучин жилийн өмнө яг энэ талбай дээр анхны сумаа тавьж, бэлтгэлээ эхлүүлж байсан. Энэ талбай үндэсний сурын спортод үзүүлсэн миний амжилттай салшгүй холбоотой. Гучин жилийн хугацаанд энэ талбайг өөр зориулалтаар ашиглалгүй, өдий зэрэгтээ хадгалж, хамгаалж, тордож ирсэн Б.Батцэнгэл багшид, сум орон нутгийн удирдлагууд, харваачиддаа талархал илэрхийлмээр байна. Цаашдаа энэ талбайгаас миний амжилтыг эвдсэн олон сайн харваачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Сумын төв байтугай аймгийн төвдөө сурын зориулалтын талбайтай аймаг тун цөөн бий. Тосонцэнгэлийн харваачид өмнө нь бэлтгэл хийхийн тулд төвөөсөө дор хаяж 5-10 км зайд гарч байж, задгай талбайд харвадаг байжээ. Харин одооноос энэ хүндрэл арилж, бэлтгэл сургуулилтаа стандартад нийцсэн зориулалтын талбайд тогтсон хуваарийн дагуу хийх боломж бүрдээд байна.

Монгол Улсын мэргэн, Тосонцэнгэл сумын уугуул З.СҮЛДБОЛД:

-Арваадхан жилийн өмнө нутагтаа ирж харваж байхад цөөхөн буюу 10 хүрэхгүй хүн харвадаг байсан. Ийм сурын талбай ч байгаагүй. Харин өнөөдөр ийм том талбайд багтахааргүй их харваачтай болсон байна. “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагаа ч өргөжиж, сумандаа өөрийн гэсэн үндэсний сурын талбайг нээж байна гэдэг бол Тосонцэнгэл суманд сурын хөгжил ямар хурдацтай явагдаж байгааг илтгэж байгаа юм.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Аймгийн идэр мэргэн, 12 дугаар ангийн сурагч Б.НАЦАГДОРЖ:

-Өмнө нь сурын талбайгүй байхад сумын төвөөс 5-10 км зайд гарч хөдөө харвадаг байсан. Хүүхдүүдэд бэлэн унаа байхгүй учраас хол зайд алхана, заримдаа томчуудыг гуйж царайчилна гээд хүндрэлүүд байсан. Харин одоо ингээд сумын төвдөө буюу гэрийнхээ хажууд талбайтай болсноор өдөр болгон бэлтгэл хийх аятай боломж бүрдлээ. Гэрийнхээ хажууд ийм талбайтай болсон учраас өсвөрийн харваачдын тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсэх байх.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

“Тосон идэр мэргэн” холбооноос үндэсний сурын спортын мастер гурав, дэд мастер хоёр, аймгийн мэргэн нэг, аймгийн гарамгай харваач тав тус тус төрөн гарчээ. Үндэсний сурын харваачид өв соёлыг тээгчид гэж тооцогддог. Тэр ч утгаараа Тосонцэнгэл суманд сурын талбай ашиглалтад орсноор өв соёлоо залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ажилд маш том дэмжлэг бий болж байна.

 

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 8 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 8 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 8 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 8 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 9 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 10 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 10 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 10 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 10 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 10 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 12 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 12 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 12 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 12 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 13 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 13 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 13 цагийн өмнө