Регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авчээ

О.Шүрэнцэцэг
2020/08/18

Японы Нара мужийн Тэнри их сургуулийн регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авсан тул клубын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр зарлалаа.  Нара мужийн захиргаа болон их сургуулийн удирдлагын мэдээлснээр дээрх 24 тамирчинд ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Багийн 168 тамирчин бүгд их сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан юм. Одоогоор 55 тамирчин, зургаан шүүгчийн шинжилгээний хариу сөрөг гараад байна. Үлдсэн 89 тамирчны шинжилгээний хариу удахгүй гарна гэж албаныхан мэдээллээ. Гэхдээ энэ халдвар нь их сургуулиас гадагш тархаагүй хэмээн мужийн захирагчид итгэж байна. Учир нь гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш тус багийнхан бусад багуудтай тоглолт хийгээгүй. Зөвхөн дотуур байрандаа бэлтгэлээ хийж байсан юм.  

Энэ регби клуб нь 1925 онд байгуулагдсан Японы хамгийн хүчирхэг их сургуулийн баг юм. Сүүлийн хагас зуун жилд регби нь Ази тивд маш өргөн дэлгэр хөгжиж байгаа бөгөөд тивдээ Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Хөлбөмбөгтэй төстэй энэ спорт 1823 онд Английн Регби (Rugby) гэдэг хотод оршин суусан Уильям Уэбб Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч үүссэн түүхтэй.

Эх сурвалж: polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2 минутын өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 17 минутын өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 25 минутын өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 20 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22