ТЕГ-ын хурандаа нарын архидан согтуурч зодолдож буй бичлэг бодит эсэх нь эргэлзээтэй гэж үзэн зодоон хийсэн хурандаа ажилдаа орохоор болжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/20

Зариг.мн сайт 2020.03.29-ний өдөр “ТЕГ-ын хурандаа нар архидан согтуурч иргэний биед халдсан” асуудлыг дүрс бичлэгийн хамт гарган тавьж байсан. Энэ асуудлын хүрээнд холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгах ажлыг хэрэгжүүлэн иргэн “Г”-ийн биед гэмтэл учруулсан асуудал дээр цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байсан бол ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн алдаа гаргасан ТЕГ-ын хэлтсийн дарга Д.Даваанямыг албанаас нь халж арга хэмжээ авсан талаар нь манай сайт мөн мэдээлж байсан. 

Энэ удаа манай сайтын зүгээс дээрх асуудлын талаар эргэн хөндөх гэж байна. 

Учир юу вэ гэвэл, манай сайтад ирсэн мэдээллээр хурандаа Д.Даваанямыг шалгаж байсан ажлыг Нийслэлийн прокурорын байгууллагаас зогсоож хэргийг хаасан болохыг түүний өмгөөлөгчид албан ёсоор албан бичгээр мэдэгдсэн байх юм. Чингэхдээ олон нийтийн сүлжээгээр цацагдсан зодооны бичлэг нь хавтаст хэрэгт тусгагдаагүй, цахим сүлжээнд байгаа бичлэг нь бодит эсэх нь эргэлзээтэй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэсэн үндэслэлийг гаргажээ. Ингээд зогсохгүй ёс зүйн хариуцлага хүлээж албанаас халагдсан хурандаа Д.Даваанямыг эргүүлэн ажилд нь авахыг даалгасан байх юм.
Хууль ёсыг тогтооход хяналт тавих үүрэг бүхий прокурорын байгууллага юу болж байнаа. Энэ асуудлыг дээд шатны прокурорууд болон улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та мэдэж байгаа юу.
Бид тун удахгүй Нийслэлийн прокуророос хэргийг хаасан тухай албан бичгийг олон нийтэд дэлгэн тавих болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 14 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22