Венесуэлийн Ерөнхийлөгч сөрөг хүчний удирдагчийг баривчлахад бэлэн гэв

О.Шүрэнцэцэг
2020/08/24

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нь шүүх ба прокурорын газраас зохих шийдвэр гаргасан нөхцөлд сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдог баривчлахад бэлэн гэжээ.

Тэрээр ням гарагт улсын мэдлийн телевизээр ярилцлага өгөхдөө “Шүүх ба прокурорын газраас түүнийг баривчлах тогтоол гаргасан өдөр гүйцэтгэхэд гар чичрэхгүй” гэж мэдэгджээ. Мөн Венесуэлийн хүн амын 84 хувь нь сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог нь дэмжихгүй байгаа гэдгийг онцолсон байна.

Венесуэлийн парламентад дийлэнх олох болсон сөрөг хүчин Гуайдог парламентын спикерээр томилсны дараа 2019 оны нэгдүгээр сард Венесуэлийн Дээд шүүхээс томилгоог хүчингүй болгосон. Үүний дараа Гуайдо нь өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, шинэ Засгийн газар байгуулсан. АНУ, Европын холбоо, Америк тивийн улсуудын байгууллага, Лимын бүлэг зэрэг олон улсын байгууллага, улс орнууд түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч, Мадурогийн Засгийн газартай бүх холбоогоо тасалсан. Зарим улс дах Венесуэлийн элчин сайдын яамны байшин барилгын Хуайн Гуайдогийн талынхан дайран эзэлж, түүнийг тухайн улсуудын хууль сахиулах байгууллагууд хориглоогүй байдаг.

Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгч гэдгийг ОХУ, БНХАУ, Беларус, Иран, Куба, Никарагуа, Сири, Турк улсууд хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 14 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22