Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо

О.Шүрэнцэцэг
2020/08/28

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх юм.

Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Улсын онцгой комиссын Шуурхай штабад  мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байгаа. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй” гэв.

Түүнчлэн үе шаттайгаар нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад дүүрэг хороодын албан хаагчдыг татан оролцуулах, ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох зэрэг саналуудыг ажлын хэсгийн гишүүд гаргалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар цахим тоглоомын газруудын судалгааг гаргаж, агааржуулалт сайтай байх, суудал хоорондын зайг нэг метрээс багагүй байх зэрэг шаардлагыг тавих саналыг гаргав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 13 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22