УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа." гэв.
СЕХ-ны дараагийн даргаар хэнийг сонгох асуудлыг үдээс хойш УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна