Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг УИХ дотор байгуулагдлаа

О.Шүрэнцэцэг
2020/08/28

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа. Энэ лобби бүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Сү.Батболд нар нэгджээ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөр болох Кембрижийн хөтөлбөрийг Монгол улсад анх 2010 онд хэрэгжүүлэх чиглэлээр Англи Монголын ЗГ-ын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан аж. Уг гэрээнд зааснаар 2019 он гэхэд нийт 30 сургуулийг уг хөтөлбөрт шилжүүлнэ, 3 сургуульд лаборатори хэлбэрээр үйл ажиллагааг туршиж багш нарыг чадавхижуулах болон улсын хэмжээнд англи хэлний чадавхийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Гэвч өнөөдөр уг төлөвлөгөө биелээгүйгээр зогсохгүй хүүхдүүдийн дунд боловсролын ялгаа бий болгосон байна. Тодруулбал, 2012 онд энэ хөтөлбөр үндэсний цөм хөтөлбөр гэдэг нэртэй болсон. Ингэснээр лаборатори сургууль гэдэг ойлголт гарч ирсэн юм. Нэг ёсондоо сурагчдыг ялгаварлаж эхэлсэн. Энгийн ба кембрижийн сургуулийн хүүхдүүд гээд ялгаа гардаг болсон нь гол асуудал юм. Иймд Монголын бүх ЕБС-иудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын ялгааг арилгахын тулд уг лобби бүлэг ажиллана гэдгээ мэдэгдлээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 15 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22