Монгол улсад өнөөдрийн байдлаар гадны улс орноос зөөвөрлөгдөн батлагдсан 301 тохиолдол байна. Үүнээс 295 буюу 98 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувиллын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний тандалт, ажиглалт дууссан байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 6 хүн эмчлүүлж байгаа аж. Уг зургаан хүний биеийн байдал бүгд хөнгөн байгааг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна