Хүнсний зах, худалдааны төвүүдэд махны үнэ 1000-1500 т өгрөгөөр буурчээ

О.Шүрэнцэцэг
2020/08/31

Нийслэлийн хүнсний зах, худалдааны томоохон төвүүдэд өнгөрсөн долоо хоногт хонины цул мах кг нь 9825, үхрийн мах 13455 төгрөгийн үнэтэй байв. Адууны болон ямааны ястай махыг кг нь 9070-9075 төгрөгөөр худалдаж байсан.

Тэгвэл хүнсний "Хүчит шонхор" худалдааны төвд өнөөдрийн байдлаар үхрийн ястай болон цул мах кг нь 9500-11000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины цул мах кг нь 8000-8300 төгрөг байна.

Бөөний үнээр үхрийн мах кг нь 6500-8500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах бөөний үнээр 5300-5800 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнээр 7500-8000 төгрөг байна. Хонины мах бөөний үнээр кг нь 5300-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8000-8300 төгрөг байна.

Ямааны махыг "Хүчит шонхор" захад бөөний үнээр 5300-5800 төгрөгийн хооронд худалдаж байна. Жижиглэнгийн үнэ нь 7500-8300 төгрөг байна. Тэмээний махыг кг нь бөөний үнээр 4300-4500 төгрөгөөр, жижиглэнгээр 7800 төгрөгөөр худалдаж байна. Махны үнэ кг тутамд 1000-1500 төгрөгөөр буурчээ.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 46 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22