“Ковид”-ын журам зөвхөн хүүхдүүдэд үйлчилж байна

О.Шүрэнцэцэг
2020/09/02

Өнгөрсөн хичээлийн жилийн талд нь хүргээд л карантинд орсон хүүхдүүд маань найман сар гэртээ байсны эцэст өчигдөр цуглаж багштайгаа, ангийнхантайгаа уулзлаа. Гэхдээ дуу хуур эгшиглэж, хичээлийн хонх жингэнэн зуны турш уулзаагүй найзууд тэврэлдэн шаагилддаг  бидний мэдэх есдүгээр сарын 1-ний өдөр өчигдөр болсонгүй. Гэрэвшсэн гайхсан харцтай, маск зүүсэн бяцхан жаалууд зай барьж чимээгүйхэн жагсаж зогсоод багшдаа халуунаа хэмжүүлээд сургууль руугаа орцгоов. Ангидаа ороод өөрийнхөө дугаарын дагуу ширээндээ ганцаараа цомцойн сууцгаана. Цэцэрлэгүүдэд мөн энэ өдөр хамгийн их чимээ шуугиан, уйлаан орилоонтой байдаг юм. Харин өчигдөр тийм байсангүй. Арга ч үгүй биз. Аав ээжийнхээ гараас анх удаа анги хамт олны дунд орж цочирддог хоёр настнууд гэртээ үлдсэн юм чинь.

 “Ковид-19” гэгч хүн төрөлхтний амьдралын олон хэмнэлийг өөрчилж байгаагийн нэг нь бидний хүүхдүүдийн есдүгээр сарын 1 болсон нь энэ. Манай улсад энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн онцгой дэглэм, хөл хорио одоо ч үргэлжилсээр байгаа.

Харамсалтай нь онцгой гэх энэ дэглэм нь томчуудад огтхон ч хамаагүй зөвхөн хүүхдүүдэд хэрэгжээд байгаад эгдүүцэх хүн олон байна. Сургууль, цэцэрлэгийн насны хоёроос гурван хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд цааш хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй юм, ямартай ч энэ намар ажлаа хийхэд тун төвөгтэй боллоо. Нэг хүүхдээ өглөө найман цагаас сургуульд нь хүргэж өгөөд 10:30 цагт буцааж аваад, нөгөө хүүхдээ өдөр 13:00 цагт сургуульд нь хүргэж өгөөд  15:30 цагт буцааж аваад энэ хоорондоо гэртээ үлдсэн хоёр, гурван настнуудаа хэнд харуулах уу, тэврээд явах уу, цоожлоод орхих уу гээд олон асуудалтай өчигдрөөс нүүр тулсан.

Улсын, хувийн цэцэрлэгт нь явуулахаар ковид тархах эрсдэлтэй гээд хорьчихсон мөртлөө хүүхэд харах үйлчилгээнд өгвөл тусахгүй, мөнгийг нь төр даая гэсэн логикгүй шийдвэрийг Их хуралд сонгогдсон эмэгтэй гишүүд нь гаргаж олон нийтийн дургүйг багагүй хүргэсэн. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь ямар стандартын дагуу, ямар зохицуулалтаар ажиллах вэ гэдэг нь ч одоо болтол бүрхэг хэвээр. Энэ бүхний цаана хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, боловсролын системд ямар хэмжээний тодорхойгүй байдал үүсч байгааг анзаарч байгаа шийдвэр гаргагч байгаа болов уу. Сургуулийн өмнөх боловсролын насыг гурав болгосон гэж тайлбарлан суухдаа хөгжих, сурах хамгийн чухал үедээ яваа хоёр настнуудын эрхийг хэн нэгэн бодолцож үзэв үү.

Долоо хоногийн гурван өдөр ердөө зургаахан цагийн хичээл үзэхээр догдлон суугаа хүүхдүүд маань эрдэм мэдлэгийг ямар төвшинд авах бол. Цахим, теле гэж нэрлээд байгаа хичээлийг гэртээ тус бүртээ компьютер, нөүтбүүк ашиглаад хоцрохгүй үзээд давтаад суух боломжтой айлын хүүхэд хэд вэ.

Дасан зохицохоос аргагүй, дэлхий нийтээрээ л ийм байна гэж хэлэх байх л даа. Томчууд айрагны баяр хийхэд ковид тархахгүй, сонгууль, наадам, хурал цуглаан хийсэн ч ковид тархахгүй, цэнгээний газар, караокед дуулахад халдварлахгүй, харин нэг ангид 20-иос олон хүүхэд хичээлээ хийгээд суувал халдварлана, хоёроос илүү цаг хичээллэвэл бас л халдварлана. Сурагчид автобусанд чихэлдээд явж байхдаа, цахим тоглоомын газар тоглохдоо халдвар авахгүй, харин ангидаа  олуулаа сууж босч гүйн дэг зөрчвөл халдвар тархана. Хүүхдээ цэцэрлэгт нь явуулвал халдвар авна, харин цагаан хорхойн шинжилгээг нь өгөхөөр очерлон зогсоход халдвар тарахгүй. Маск зүүсэн томчууд өдрийн од шиг болчихоод байхад хүүхдүүдийг ангидаа маскаа тайлж болохгүй гэсэн. Ойлго гээд байгаа энэ логикийг хичээгээд ч ойлгохгүй байгаа юм. Хүүхдүүдэд л үйлчлээд байгаа ковидын журмаа нийтийнх болговол яасан юм бэ???

Автобусанд чихэлдэж явахад ковид тархахгүй, ангидаа олуулаа суувал тархана.
Цэцэрлэгт хүрээлэн,  парк, кинотеатр, цахим тоглоомын газар, дэлгүүр, ресторанд үйлчлээгүй хөл хориог хичээлийн танхимд хэрэгжүүлээд нэмэр байна уу?
Халдвар тархах эрсдэлтэй гээд цэцэрлэгт нь авахгүй хэрнээ шинжилгээг нь нэг газарт авна гэж цуглуулах...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 53 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 23 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22