“ЖАЙКА” ОУ-ын байгууллага: Хогны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана

О.Шүрэнцэцэг
2020/09/02

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм.  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 төслүүд хэрэгжээд байна. 


“Жайка” ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико: “Би сар бүр 2-3 удаа хөдөө явж амардаг. Энэ үед үргэлж анзаарагддаг нэг зүйл нь хогны асуудал байдаг. Хогийг хогийн саванд хаях ёстой гэсэн ухамсарыг иргэн бүрт суулгах, байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах чиглэлд хийх ажил их байгааг эндээс хардаг. Энэ утгаараа аялал жуулчлалын салбарт иргэдийг соён гэгээрүүлэх, зөв аялаж сургах, тэр дундаа хогны асуудалд шийдэл олоход манай байгууллага хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бид байгаль орчны таван гол асуудалд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, агаарын бохирдол, хогны асуудал, усны бохирдол, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг багтаасан. Энэ хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллах олон нөөц,боломжууд байгаа гэж үэзж байна.” гэдгээ онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Миний хувьд тантай санал нэг байна. Таны дурьдсан манай салбарын асуудлууд нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан байгаа. Монгол улс анх удаа эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Монголчуудад үзэсгэлэнт байгаль болон түүх, соёлын гайхалтай өв байдаг. Одоо харин аялал жуулчлалын салбарын соёлыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлага байгаа. Энэ асуудалд бид та бүхний санал, санаачилгийг бүх шатандаа дэмжин, хамтран ажиллах болно.” Гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 55 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 21 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 23 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22