Ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү


Хичээлийн шинэ жил эхэлэхтэй зэрэгцэн төр засгийн гарагсан шийдвэрээс үүдэж, айл өрх бүрт ярвигтай асуудал тулгарч байна. Өмнөхөөс ялгаатай нь найман сар гэрийн "харионд" байсан хүүхдүүд энэ хичээлийн жилд сургуульдаа явахаар болсон ч "Ковид-19"  цар тахалаас үүдэн долоо хонргийн гурван өдөр хоёр цаг 30минутаар  хичээллэж буй нь эцаг эхчүүд ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү гэдэг сонголт хийхэд хүргэж байна.

Сургуулийн насны 2-3 хүүхэдтэй айл өдөрт сургууль руу 5-6 удаа ирж, очих хэрэг гарч буй. Есдүгээр сарын 21-нээс нийслэлийн ЕБС-иуд өдөр бүр хичээллэнэ гэж байгаа ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хүүхдээ зөөхийн тулд гэр бүлийн хоёрын аль нэг нь ажлаасаа чөлөө авах, эсвэл гарах шаардлага үүсэж байна. Томоохон албан тушаалтан л биш бол хүүхдээ ажлын дундуур байсхийгээд зөөхөд хэцүү. Өмнө нь бүтэн цагаар хичээллэдэг байхад хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд өгөөд, зохицуулаад явдаг байсан гэр бүлүүд энэ жил яахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллана гэсэн боловч одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа нь хуруу дарам цөөхөн. Нэг ёсондоо, ЕБС-иуд цөөн цагаар хичээллэж байгаа нь маш их чирэгдэл дагуулж эхэллээ. Өглөө ажилдаа хүүхдээ авч яваад, хичээлийн цаг нь дөхөнгүүт ажлынхаа дундуур чөлөө авч, сургуульд нь хүргэж өгөөд, гадаа нь хүлээж байгаад, буцаад ажил руугаа авч явж буй олон хүн бий. Дээрээс нь ажлын гурван өдөр хичээллэхээр бусад хоёр өдөрт нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг том асуудал эцэг эхчүүдэд тулгарч байна. Хэдийгээр цар тахлын үед халдварыг дотооддоо алдахгүйн тулд ийм шийдвэр гаргасан ч уян хатан зохицуулалт хийлгүй ид хөдөлмөрийн насны залуусынхаа ажил хийх боломжийг боомилсон харалган шийдвэр нэг талдаа төр гаргачихжээ. Нэгэнт ийм шийдвэр гаргасан бол албан байгууллагуудыг цахимаар ажиллах боломжийг тодорхой хэмжээнд бүрдүүлэх ёстой. Ийм уян хатан олон талт бодлого явуулаагүйгээс эцэг, эхчүүд хүүхдээ хоёр цаг 30 минут хичээлд нь суулгаад, буцаж очиж авахын тулд замын түгжрэлд хамаг цагаа барж байна. Замын түгжрэлийн гол шалтгаан үүнээс үүдэж нэмэгдсэн ч гэж хэлж болохоор байна.

Гэтэл БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хүүхдүүд нэг ангид 1-1.5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалтаар нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байна. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр ээлжээр орж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.

Танхимын сургалтаар явсан болон зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана. Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах байдлаар явна. Тухайлбал, сая II анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн хичээлийг нь бататгах хэлбэрээр орно. Энэ арга зүйн зөвлөмжийг Боловсролын хүрээлэнгээс гаргасан учраас есдүгээр сард ерөнхийдөө бататгах хичээлүүд үзнэ” хэмээсэн юм.

Салбарын яамны энэ шийдвэрээс үүдэж, хичээлийн шинэ жил эхлээд ердөө гурав хонож байхад замын түгжрэл дээд цэгтээ хүрч, хүн бүрийн уур бухимдлыг төрүүлж байна. Аргагүй шүү дээ, хоёр, гуравхан км газарт хоёр цаг түгжрэх нь хэвийн үзэгдэл болчихоод байхад хэн хүнгүй ундуйцна. Түгжрэхийн хэрээр ажлын бүтээмж багасна гээд том зургаараа харвал, эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой байгааг аль аль талдаа тооцож, уян хатан шийдвэр гаргах хэрэгтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 5 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 6 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 7 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 7 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 8 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 10 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 10 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 12 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14