Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын ажлын өрөөнд 7-р сарын 23-24-нд шилжих шөнө нэгэн этгээд нууцаар нэвтэрчээ. Тухайн этгээд нь Сангийн яамыг хамгаалдаг Төрийн тусгай хамгаалалтын албан хаагч байсан аж. Тухайн албан хаагч хулгай хийх зорилготой ороод баригдангуутаа “Би тагнуулын ажилтан, ажил үүргээ гүйцэтгэж явна” гэж хэлсэн аж. Тагнуулын байгууллагаас тус яаманд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн байна. Тэгэхээр яамыг хамгаалах үүрэгтэй Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан худал хэлж, хулгай хийх гэсэн үйлдлээ хаацайлсан байх магадлалтай байна. Тус хэргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна