Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ НИТХ-ын сонгуульд өрсөлдөнө

О.Шүрэнцэцэг
2020/09/09

Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн 15-р тойрогт нэр дэвшихээ илэрхийлж, сонгуулийн хороонд бүртгүүллээ. Тэрээр 2016-2018 онд Улаанбаатар хотод 129 байршилд явган хүний болон авто зам хаасан, орц гарц, хаалт, хашаа, бусад төрлийн объектыг чөлөөлөх ажлыг хотын иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж, удирдсан юм. Мөн нийслэлд хууль бусаар олгосон болон эрхийн зөрчил бүхий 80 гаруй га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж, бичил цэцэрлэг, хөлбөмбөгийн болон тоглоомын талбай барьж, байгуулах ажлыг нөхдийн хамт эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж, одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га, мөн Дипломат-95 байрны баруун талын газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулсан. Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2017-2018 онд Д.Мөнх-Эрдэнийн санаачилгаар гэр хороололд оршин сууж байсан 130 гаруй иргэн орон сууцтай болсон байна. Төрийн албаны шат шатанд ажилласан туршлагатай, хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн нь байж чадах хуульч залуугийн ажилд нь амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 8 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 8 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 10 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 10 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 11 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 14 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14