БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой цахим луйврын гэх хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ

О.Шүрэнцэцэг
2020/09/10

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон.Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Нийт 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр товлон зарлагдаж, 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэжээ.
 Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 9 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 9 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 10 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 11 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 11 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 15 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14