Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар таалал төгсжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/10

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар” зэрэг дуугаараа Монголын ард түмэндээ хайрлуулан хүндлэгдсэн Улсын филармонийн гоцлол дуучин МУГЖ Хайдавын Төмөрбаатар бурхны орондоо заларчээ.

Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр дүүргэжээ. Ингээд 1969 онд анх “Баян Монгол” чуулгатай хамтран дуулж байсаар 1974 онд тус чуулгын жинхэнэ орон тооны дуучин болжээ. Түүнийг Сочид Олон улсын эстрадын дуучдын тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэхэд Оросын нэг сонин дээр “На конкурсе есть великолепный певец из Монголии. Он не только чисто поёт по-русски, у него чисто русская душа” гэж бичсэн байжээ. Үүнийг орчуулагч монголоор ингэж буулгажээ. “Энэ уралдаанд Монголоос нэгэн гайхамшигтай дуучин оролцож байна. Тэр оросоор цэвэрхэн дуулаад зогсохгүй яг орос хүн шиг сэтгэх юм…” гэж.

Түүнийг 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнасан юм.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 8 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 9 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 10 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 11 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 11 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 13 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 15 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14