Э.Мөнх-эрдэнэ: Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ


Цаг агаарын урьдчилсан мэдээллийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Э.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?

-Өнөөдрийн 20 цаг хүртэл нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг,төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи шуургатай байх учраас малчид, иргэд, тариаланчдад онцгой анхааруулж байна.

-Ирэх өдрүүдэд хэрхэн өөрчлөгдөх бол?

-Маргааш баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуулын нутгийн зарим газраар, 14-15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

-Салхины хүч хэдэн метр секундэд хүрэх вэ?

-Салхи 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-15 нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэн хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

-Газар тариалангийн бүс нутагт цаг уур ямар байх бол?

-13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутагт хөрсөн дээр цочир хүйтрэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 9 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 10 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 11 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 11 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 14 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 14 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 16 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14